Монгол улсад Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсны 70 жилийн ойн өдөр өнөөдөр буюу 9 сарын 12-ны энэ өдөр тохиож байна.
Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт этгээдийг олж тогтоох үйл хэргийг хөтлөн явуулдаг мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдаад 70 жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус албанаас төрсөн гарсан үе үеийн шилдэг мөрдөн байцаагчид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох үйл хэрэгт сэтгэл, зүтгэл гарган ажиллаж олон арван хэргийг илрүүлсэн хууль шүүхийн хариуцлага хүлээлгэсэн юм.
Монгол улсын төлөө хэмээн өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийн амь нас, эрүүл мэндийн энхийн манаанд бат зогсож, гэмт этгээдүүдтэй нүүр тулан “ажилладаг” үе үеийн мөрдөн байцаагчид, тэдний бие бүрэлдэхүүн, ар гэрийнхэнд Монгол улсад Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг уншигчдынхаа нэрийн өмнөөс хүргэе.