Улаанбурханы халдвар буурч байгаа гэв

olloo_mn_1434513347_032ff2_vaccine_x800_500x500Улаанбурхан өвчний халдвар буурах хандлагатай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өмнө нь тус эмнэлэгт улаанбурхан өвчний халдвараар өдөрт 700 гаруй хүн ирдэг байжээ. Тэгвэл энэ тоо 400 болж буурсан байна. Харин одоогоор тус эмнэлэгт улаанбурхан өвчний улмаас 449 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян дууссан. Гэхдээ 90 гаруй хувьтайгаар дуусгажээ. Тиймээс вакцинаас хоцорсон хүүхдэд дахин хийж байгаа аж. Иргэдийн хувьд өрхийн эмнэлэгтээ очиж вакцинжуулалтад хамрагдаж болох юм. Сануулахад, зургаан сараас тав хүртэлх насны хүүхэдтэй айл өрх, эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй.

Эх сурвалж: /www.olloo.mn/

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …