Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин шиг хувийн харилцаа нь албан тушаалын карьераа ганхуулахад нь нөлөөлж ажлаа өгөхөд хүргэж байсан тохиолдол Монголын улс төрд цөөн болов уу. Хожим тайлбарласнаар нь бол түүний “дайснууд” өөр рүү нь хар тамхины гэмт хэрэгт холбогдолтой гоо дагина явуулж, “Сайхны өмнө харц буруугүй” болохоор залуу сайд урхинд орсон мэт үлгэр ярьж өгдөг юм. Гэвч энэ үеэрээ мөрөөрөө ажлаа хийж байсан хурандаа нарыг хардаж сэрдэн тагнаж чагнасан хэмээн өс санаж ажлаа сайн хийснийх нь төлөө ажлаас нь халсан. Хурандаа нар хуулиа мэдэж байсан тул зүгээр суугаагүй, шүүхэд гомдол гаргасан юм. Одоо түүний айдас нь “цолыг нь хурааж ажлаас халсан хурандаа нар ажилдаа буцаж орж эхэлсэн явдал” болоод байна. Тэр тусмаа хамгийн хүчтэй дайсан нь хаана томилогдох бол гэдэг нь “Тэмүүжингийн шүдний өвчин” болжээ.
Дашрамд нэгэн шинэ мэдээ дуулгахад “Тэмүүжингийн нялх амраг” нэрээрээ олонд танигдсан Г.Сарангэрэл суллагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч түүнийг чухам хаана байгааг хэн ч мэдэхгүй байгаа гэнэ. Тэр ч байтугай аавынхаа автомашиныг хулгайлсан гэх хэрэгт гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаад авсан байх юм. Тухайлбал, СХД-ийн 16-р хороо, 26-112 тоотод оршин суугч Ганбаатар УНХ 22-73 улсын дугаартай, Соната-6 маркийн автомашинаа өөрийн төрсөн охин болох Сарангэрэлийг хулгайлсан гэж үзэж гомдол гарган хэрэг бүртгэх албанд өргөдөл гаргасан байдаг.
Энэ юу гэсэн үг вэ. Олон түмний өрөвдөөд байсан өнөөх “сайн ахын дүү” Г.Сарангэрэл суллагдаад удаагүй байхдаа төрсөн аавынхаа машиныг хулгайлж, аав нь охиноо цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж олж авчээ. Тэгэхээр экс сайд “охин дүү”-гийн сонголт дээр үнэхээр алдаа гаргадаг, эсвэл гэмт хэрэгт байсгээд холбогддог хүмүүст Х.Тэмүүжин талтай байдаг гэж ойлгогдож байна.
Хамгийн сонирхолтой нь төрсөн эцгээсээ машиныг нь хулгайлсан энэ охин өмгөөлөгчөө болон мөрдөн байцаагч, хуулийнхныг яаж ч хуурч болох юм. Гэтэл тэр хүмүүс яагаад юу ч хийж чадах энэ охины үгэнд итгэх болов.
Мөн экс сайд Х.Тэмүүжин саяхан бизнес эрхлэгчид, жирийн иргэдийг цагдаагийн байгууллагынхнаар айлгаж турхирсан шинжтэй ярилцлага өгчээ. Ингэхдээ “Гаднын нэг өвгөнийг хар тамхины хэрэгт татан оруулаад газрыг нь дээрэмдээд авчихдаг хуулийн байгууллага байна шүү дээ. Үүнийг бид таслан зогсоож чадахгүй бол “Хөрөнгө оруулалт Монголд хийгээч ээ” гэхээр өөдөөс “Уучлаарай, бид мөнгөө өгнө, тэгээд шоронд орно. Ингэж чадахгүй ээ” гэж хэлж байна. Хөрөнгө оруулагчид татвараас айдаггүй юм. Ашигтай бол хаана ч татвараа төлөөд л бизнесээ хийдэг. Харин хуулийн нэрээр хулгай дээрэм хийдэг албан ёсны тонуулчид байгаа газарт хөрөнгө оруулагч тогтохгүй. Монгол битгий тийм муухай харагдаасай гэсэндээ хэлээд байгаа юм” гэжээ
Яагаад хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс Х.Тэмүүжинд “зовлон”-гоо ярьдаг вэ. Эсвэл экс сайдад өөрт нь тэдэнтэй холбогдох сонирхол, учиг холбоо байна уу. Ямартай ч бидний мэдэхийн хар тамхины хэрэгт холбогдсон охин Г.Сарангэрэлд Х.Тэмүүжин сайд байхдаа тусалсан шигээ эдүгээ мөн ийм хэргийн холбогдолтой “өвөө”-тэй бас л учирсан бололтой их сайн мэдэж ярьж байна. Түүнтэй дотно харилцаа үүсгэх боломжгүй байлаа гэхэд УИХ-ын гишүүний хувиар хууль батлуулах замаар “туслах” бэлтгэл ажлаа эхлээд сурталчилж буй нь энэ бололтой.
Ерөөсөө “Хар тамхины хэрэгт холбогдсон бол Х.Тэмүүжинд хандана уу!” гэсэн зар нийтэлбэл түүнд тустай ч юм билүү.
Г. НАРАНБАТ
Эх сурвалж: jirgee.mn