“Милл” кино компанийн ээлжит уран бүтээл болох “Made in Ulaanbaatar” кино 06 сарын 17-ны өдөр Тэнгис кино театрт албан ёсны нээлтээ хийлээ. Тус кинонд Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Баттөмөр /СТА/, Г.Эрхэмбаяр, О.Долгор, Б.Батмэнд нар гол дүрийг бүтээсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Рэппер Gee, Uvertura хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.
Энэхүү кино нь өнөөгийн Улаанбаатарын өнгө төрх, газрын төлөө хүн алахаас ч буцахгүй шуналд автсан эрхтэн, дархтнуудын тухай мөн гал голомтоо сахин хамгаалж, улс эх орноо гэсэн сэтгэлтэй энгийн Монгол иргэний тухай өгүүлдэг. Хөдөөнөөс, нийслэлийг зорьсон Болдоо, Бодь хэмээх хоёр залуу төсөөлснөөсөө ч хүнд хэцүү, дарамттай амьдралд ирснээр киноны үйл явдал эхэлнэ.
Өнөөгийн нийгмийн байдал, хүмүүсийн шунал хүсэл, мөнгөний төлөөх тэмцлийг инээдмийн хэлбэрээр харуулсан нь тус киноны давуу тал бөгөөд үзсэн, сонирхсон хүмүүсийн сэтгэгдэл ч өндөр байсан юм.
Ч.Мандахнар
Undesten.mn