Дэлхийн цараатай Ерөнхийлөгч

mendchilgee. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаас хойш түүнд баярын мэндчилгээ гадаадын төрийн тэргүүдээс тасарсанүй. ОХУ, БНХАУ гээд хоёр том хөршөөс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэлээ. Дэлхийн гурван том гүрний төрийн тэргүүн манай ерөнхийлөгчид дуу дуугаа авалцан баяр хүргэв. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зургаадугаар сарын 27-ны өдөр, Ц.Элбэгдоржийг ялалтынхаа баяраа ард түмэнтэйгээ хуваалцах тэр агшинд баяр хүргэж,мэдэгдэл гаргав. Түүний дараагаар мөн л Ази, Европын өндөр хөгжилтэй орнуудаас Япон, Солонгос, Казакстан зэрэг манай улстай ойр тодны найрсаг харилцаатай хамтын ажиллагаатай ажилладаг орнуудаас гадна Тайланд, Түрк, Унгар, Герман, Чили  зэрэг орны төрийн тэргүүдээс баярын мэндчилгээ ирсээр байна. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Герман Улсын Ерөнхийлөгч Ёоахим Гаук, Германы Холбооны канцлер Ангела Меркел, Тайландын  Вант Улсын Ерөнхий сайд Йинглак Чинават зэрэг нэр нөлөө бүхий дэлхийд танигдсан томчууд баяр хүргэжээ.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн баяр хүргэхээ мартсангүй.
Төрийн тэргүүдийн баярын мэндчилгээ зүгээр нэг албаны үг бус ажил хэрэгч хийгээд төрийн тэргүүнтэй найрсаг харилцаатай хамтран ажиллахаа илэрхийлсэн чухал үг ч байлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн “Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох, тус байгууллагатай хамтран ажиллах замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ амжилттай оруулж ирсэн билээ. Би танай улсад 2009 онд хийсэн айлчлал, түүний дотор Таван толгой дахь Энхийг сахиулагчдын сургалтын төвд зочилсоноо хэзээ ч мартдаггүй юм. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын өсөн нэмэгдэж буй оролцоо дэлхий дахинаа энхийг тогтоох үйлсэд нэн чухал хувь нэмэр оруулж байгаа” гэжээ. Энэ бол ерөнхийлөгч болоод Монгол Улсыг дэлхийн энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлсэн хэрэг болов уу.
Барак Обама “Ерөнхийлөгч Элбэгдорж улс эх орондоо ардчилал, эрх чөлөөг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй манлайлагч бөгөөд Ази тивд болон дэлхий дахинд АНУ-ын гол түнш байж ирсэн юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө би Ерөнхийлөгч Элбэгдоржтой хамтран ажиллах болно” хэмээн тэмдэглэжээ.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Өнгөрсөн гуравдугаар сард миний бие Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр халуун дотно хүлээн авсанд тань дахин талархал илэрхийлье. Эрхэмсэг ноён Тантай эрх чөлөө ардчилал, энх тайван, харилцан туслалцах хэмээх гурван үзэл санаанд тулгуурлан “Стратегийн түншлэл”-ээ улам бүр бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар санал нэгдсэн билээ. Цаашид бүс нутаг дахь улс төр, аюулгүй байдлыг хангах салбарт нягт хамтран ажиллах “Эрч инишатив” хэмээх санаачилгыг тууштай хэрэгжүүлснээр эдийн засгийн нягт харилцааг бий болгохын төлөө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай үргэлжлүүлэн идэвхитэй хамтран ажиллахдаа баяртай байх болно” хэмээн ажил хэрэгч мэндчилгээгч илгээжээ.

Ийнхүү төрийн тэргүүнд илгээсэн мэндчилгээ ямар нэгэн нялуун үг, албаны мэндчилгээнээс илүүтэй, чин сэтгэлийн үгсүүд байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын дараа дэлхийн томчууд Монголын зүг баярын үгс ийнхүү хайр найргүй чулуудаж байгаагүй ажээ. Сайндаа л ОХУ, БНХАУ, Казакстан гээд хөрш орнууд ёс юм шиг албаны хэдэн үг ирүүлдэг байв. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн ялалтанд төрийн тэргүүд ийнхүү баяр хүргэсэн нь түүнийг дэлхийн цартай ерөнхийлөгч хэмээн үнэлэхэд хүргэж байна. Цаашид ч Ц.Элбэгдоржид ирэх баярын мэндчилгээ цуварсаар байх нь. Ц.Элбэгдорж ялалт байгуулсан ч, албан ёсоор тангараг өргөөгүй байна. Түүнийг тангараг өргөсөний дараа баярын мэндчилгээ үргэлжлэх болов уу.
Харин ерөнхийлөгчид ирүүлсэн мэндчилгээг орчуулах гэж харин их ажил болж байгаа ажээ. Орон орны төрийн тэргүүнүүд үндсэн хэлээрээ /олонх нь англи хэлээр/ манай төрийн тэргүүнд баярын мэндчилгээ илгээж түүнийг орчуулах гэж л Ерөнхийлөгчийн албаныхан ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа сурагтай.
Монгол Улс шинээр Ерөнхийлөгчөө сонгосон, тэр тусмаа ардчилалын манлайлагчаа дахин сонгогдсон явдалд дэлхийн томчууд анхааран харж баяр хүргэсэн явдал нь Ц.Элбэгдоржийн олон улс дахь нэр хүнд өндөр байгааг харуулав. Тэр Азид төдийгүй, дэлхийд байр сууриа эзлэх лидер болохыг төрийн тэргүүдийн мэндчилгээ илтгэж байна.

Т.Түвшин
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …