Чингисийн талбайг бүжигчид доргионо

UBDF facebook-13 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын соёлыг сурталчилах, орчин үеийн чөлөөт бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, чөлөөт бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилгоор “Юби дэнс фестиваль” –ийг 2015 оны 6-р сарын 26-ны өдөр 19 цагаас Чингисийн талбай дээр зохион байгуулах боллоо.

Уг арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд орчин үеийн чөлөөт бүжгийн төрөл болох рэп бүжиг, хип хоп бүжиг, брэк бүжиг, гудамжны бүжиг, электро бүжгийн төрлүүдээр бүх насны бүжгийн хамтлагууд оролцож болох бөгөөд тэмцээний урьдчилсан шалгаруулалт 6 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас Улаанбаатар Чуулга- ын байранд зохион байгуулагдана.

Урьдчилсан шалгаруулалтаас 2-20 хүний бүрэлдэхүүнтэй нийт 20 баг сонгон 06 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулагдах “Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн тэмцээнд оролцуулах болно. Тэмцээний шагналын сан 13 сая төгрөг болно.

Тус арга хэмжээний хүрээнд чөлөөт бүжиг сонирхогч хүүхэд залуучууд болон жуулчидын дунд хэд хэдэн сонирхолтой арга хэмжээ зохион явагдах болно.

  • Монголын орчин үеийн чөлөөт бүжгийн бүх урсгал, бүжгийн бүх хамтлагууд нэг тайзнаа халз тулаан хийнэ
  • Шилдэг бүжигчидийн нэгийн эсрэг нэг бүжгийн тулаан болно.
  • Олон нийтийг хамарсан Флаш моб бүжиг болно.
  • Чөлөөт бүжгийн фото зургийн түүхийг харуулсан майхан ажиллана.
  • Худалдаа гарна.
  • Бүжгийн сургуулиудын танилцуулга болно.
  • Хамтлаг дуучид, ДЖ тоглолт болно.
  • Хөгжөөнт тоглоом зохиогдоно.
  • Экстрим холбооны үзүүлэх тоглолт болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/ubdancefestival хаягаар орж аваарай

Зохион байгуулагч: Y&R Mongolia ХХК         утас: 70111357, 88055745      email: mongolia@yr.com


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …