Нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүд автобустай боллоо

p19o2i24pp20l1b18116u1i13t0t6Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын харьяа “Од” зусланд очиж нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга багачуудад гарын бэлгээ гардуулж, асрамжийн газрын үйл ажиллагаанд зориулан хүүхдийн автобус, Австрийн Элчин сайдын яамнаас хандивласан дарсыг “Венийн Үдэш” цэнгүүний үеэр дуудлага худалдаагаар борлуулж, цуглуулсан 1 сая төгрөгийг хандивлалаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сургуулийнхаа, нийслэлийнхээ нэр хүндийг өргөж яваа та бүхэндээ баярлалаа гэж хэлэхээр бид зорин ирсэн юм. Саяхан зохион байгуулсан “Венийн Үдэш” арга хэмжээнд Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгжмийн хамтлаг идэвхитэй оролцож өөрсдийн ур чадвараа харуулж, хичээл номдоо чамдан амжилттай суралцаж, олон авьяастай хүүхдүүд Та бүхний дундаас гарч байгаад бахархаж байна. Хотын захиргаа Та бүхнийг дэмжиж ажиллана” гэв.
p19o2i24pp6961ga21ab81ev61j4j2Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн “Хүүхэд багачууд маань олон зүйл сурч байгаад бид маш их баяртай байна. Эх орондоо ихийг бүтээх иргэдийг төлөвшүүлж хөгжүүлэхийн төлөө манай цогцолборын хамт олон тэмүүлэн ажилладаг. Бидний зорилгыг биелүүлэхэд гүн дэмжлэг үзүүлдэг байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19o2i24ppf2ug8hubuehsshja p19o2i24ppvd8ps1eqpemnp4u5 p19o2i24pp93b9lt17fes3n7ni7 p19o2i24pp9abq6513re1nag1dpn4 p19o2i24pp7o21122e3t1rjl1ku68

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …