Төгсөгчдөд хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгууллаа

IMG_0654Цагдаагийн Ерөнхий Газрын хүний нөөц, сургалтын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 2015 онд Хууль сахиулах их сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн 200-н алба хаагчдад хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг дотоодын хууль тогтоомж, хүний эрх, түүнд суурилсан хандлага, хүний эрхийн хязгаарлалт, хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын хүний эрхийн талаар баримтлах үндсэн хэм хэмжээ зэрэг агуулгаар сургалт явууллаа.
Энэ үйл ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт Б.Болорсайхан хичээл заасан юм. Дөнгөж сургуулийа төгсөж, сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэд, олон нийтийн амар тайван байдлыг сахин, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах ажлын гараагаа эхлэхийн өмнө энэхүү сургалтыг зохион байгуулснаараа ач холбогдолтой юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …