Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй. Мэргэжлийнхэн түүнийг нийтийн дууг мэргэжлийн хэмжээнд аваачсан гэж үнэлдэг. Орчин цагийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө хүчтэй түрэн орж ирсэн энэ дуучин бүсгүй жинхэнэ хайртайгаа учирч бие давхар болж, ээж болох бэлтгэлээ базаагаад байгаа хэмээн мэдээлж байсан. Тэгвэл дуучин маань өчигдөр нярайлж 3кг 400грамм охинтой болсон байна.
“Хайртай хөөрхөн дуучин маань 3кг400грамм охинтой боллоо … Хүний сайхан орчлонд нэгэн гэрэл нэмэгдэж од гийлээ бүгдээрээ баяр хүргэж хайрын сайхныг харамгүй түгээе…” хэмээн түүний фэн хуудсанд бичиж нийтэлжээ.
Ингээд залуу дуучиндаа болон түүний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэе.