МАН-ын залуус албан тушаалд шунаагүй гэдгээ мэдэгдлээ

man-aaaaaaaaaaaa МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын УИХ-ын гишүүдээр толгойлуулсан залуу гишүүд намдаа “Шинэчлэе” хөдөлгөөнийг байгуулсан. Тэдгээр залуус МАН улс төрийн сонгуулиудад амжилтгүй оролцож ирсэн нь намын өндөр албан тушаал хашиж ирсэн эрхэмүүд болоод намын удирдлагатай холбоотой хэмээн үзэж, намдаа шинэчлэл хийх шаардлага байгааг онцолж ажлаа эхлүүлээд буй юм.

Тэднийг хөдөлгөөн байгуулсантай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс албан тушаалд шунаж байна гэсэн шүүмж тархах болсонд залуус хариу тайлбар хийжээ.

“Шинэчлэе” хөдөлгөөнийхөн “Нийгэмд ташаа ойлголт төрүүлж ажил албан тушаал хөцөлдөж шинэчлэлийн тухай ярьж байгаа мэтээр зарим сайтаар бичсэн нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж, бид намын ямар нэгэн хариуцлагатай албан тушаалд хэн нэгнийгээ тавихыг хүсээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж “Шинэчлэлийн баталгаа”-нд нэгдэж гарын үсэг зурж байна” гэжээ. МАН-ын залуус ийнхүү албан тушаалд шунаагүй гэдгээ мэдэгджээ.

DSC00017

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

У.Отгонбаяр: Төслийн удирдлагын аргачлал нь үйл ажиллагааг оновчтой болгох, хүрэх ёстой түвшнийг тодорхойлох боломжийг бүрдүүлж байна

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад …