АОХН-ийн удирдах зөвлөлийн хуралдаан боллоо

ardchilsan ornuudiin Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн есдүгээр хуралдаан энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эль Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо боллоо.

Өнгөрсөн 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын үеэр Монгол Улс Эль Сальвадорт АОХН-ийн даргын үүргээ шилжүлсэн билээ. АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд хатагтай Мариа Лейснер Удирдах Зөвлөлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсаныг тэмдэглээд Монгол Улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж, АОХН-ийг идэвхитэй дэмждэг хүчтэй манлайлагч Ц.Элбэгдорж дахин сонгогдсонд баяр хүргэв.

www.mfa.gov.mn

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …