Зуны туйл шарагчин могой өдөр

mogoiАргын тооллын 6 сарын 22-ны даваа гараг, билгийн тооллын зуны дунд харморин сарын шинийн  6-ны сумъяа гараг, 2 хар мэнгэтэй, үхэх барилдлагатай, уул суудалтай, бага морь одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5:03 цагт  мандан, 20:57 цагт  жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес эхлэх улирал 1 цаг 09 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …