12 ордны мөнгөний зурхай

002dc9932f3fb24originalЯмар ордныхон мөнгө цуглуулж, ашиг хамгийн ихээр олдог гэж бодож байна?

Хонь

Ангараг гаригийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэднийг “Алтан гар”-тайгаа адилхан  “Алтан толгой”-той гэж болно. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй. Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд ч өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн тооцоотой ханддаг. Харин зөвхөн өөртөө зориулсан мөнгийг авмагц мөнгө санхүүгийн эргэлзээтэй байдалд хамаагүй орно. Гэхдээ эргэлзээтэй гэдэг нь их орлого олох зүйл гэсэн үг биш, харин маш өвөрмөц, ер бусын гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр мөнгөнд үрэлгэн байх нь ч бий. Тэд ямар нэгэн зүйлийг худалдаж авахгүйгээр өнгөрөхгүй. Тэд үнэт эдлэлийн цуглуулга хийх дуртай. Мөнгөнд бодлогогүй хандвал уналт, мандалт, дампуурал, сэргэлтийг олонтаа үзнэ гэдгийг хатуу санаж явах шаардлагатай. Хонины ордныхныг магтахад тэд аз тохиож бус, харин жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог.

Үхэр

Тэд  мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд оролцохоор төрсөн байдаг мэт. Тэдэнд мөнгөтэй холбоотой бүхий л боломжууд олддог. Хайр сэтгэлд ч, мөнгө хөрөнгөнд ч өгөөмөр сэтгэлээр ханддаг ба хамтын ажиллагаанаас их ашиг олж, богино хугацаанд хөлжих боломжтой. Тиймээс тэд аз сорьсон алхам олонтаа турших ба үүнээсээ болоод алдаж болзошгүй. Нөгөөтэйгүүр тэд тооцоотой хүнд баймааргүй зан гаргадаг. Өөрөөр хэлбэл, өглөг өгч, хэн нэгнийг тэжээн тэтгэж, хамаатан саднаа харж үзэх нь бий, Мөнгийг хуримтлуулан, ихээхэн баялагтай болох нь тухайн ордны гол эрмэлзэх зүйл. Тэдний энэ эрмэлзэл нь хувиа бодсон зангаас бус харин ойр дотны хүмүүсээ элбэг хангалуун болгох эрмэлзэлээс үүдэлтэй. Ийм  хүслийнхээ улмаас ойр дотны хүмүүсийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг. Энэ ордны бүсгүйчүүд азтай байж, сайн нөхөртэй болох нь элбэг. Гэхдээ тэд нэг бус удаа гэрлэнэ. Мөнгө санхүүгийн асуудалд төдийгүй зохион байгуулах ур чадвар өндөртэй. Ер нь үхрийн ордныхонд мөнгө санхүүгийн чиглэлийн ажил мэргэжил, газар эзэмшил болон үл хөдлөх хөрөнгөтэй харьцах мэргэжил, зочид буудал болон нийтийн хоол, рестораны бизнес тохиромжтой, өгөөжтэй байна.

Ихэр

Ихрийн орд  бол  хоёрдмол  шинжтэй тэмдэгт юм. Тиймээс энэ ордонд төрсөн хүмүүсийн мөнгө санхүүгийн байдлыг тодорхойлохолх, ч амаргүй байдаг. Оюунлаг хөдөлмөр болох урлаг, хөгжим, утга зохиолд илүү авъяаслаг. Хэрвээ ихэрийнх хурц ухаан материаллаг эд баялгийг бүтээхэд чиглэгдсэн байвал тухайлбал: ” Мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд хандвал тэд аль болох богино хугацаанд маш их ашиг олохыг эрмэлзэх болно. Хамгийн гол нь тэд бодлогогүй, тооцоогүй аз сорих хандлагатай ба үүнээс болоод алдаж хохирох нь элбэг. Тэдний төрсөн өдөр 5-р сарын 28 -ны өдөрт ойрхон байх тусам илүү хурц ухаантай байх магадлал өсч, Бархасбадийн нөлөөгөөр оюуны чадавхи ч нэмэгдэнэ. Бархасбадь нь оюун ухааныг удирдагч гариг болохоор ихрийнхэн мөнгөтэй байх эсэх нь тэдний анхаарлаа юунд хандуулж байгаагаас ихэл хамаарна. Хэрвээ ихрийн ордныхны бүхий л анхаарал мөнгө санхүүгийн хувьд амжилтанд хүрэхэд тэмүүлдэг бол тэд мөнгийг богино хугацаанд их хэмжээгээр олно. Тэд мөнгө олохдоо оюун ухааныхаа чадавхийг бүрэн дүүрэн ашиглана. Ихрийнхэнд тохиолддог гол аюул гэвэл тэд нэгэнт хүрсэн амжилтандаа сэтгэл ханаж чаддаггүй, улам цааш зүтгэж, шунаж байдагт оршино. Нөгөөтэйгүүр тэд ашиг олохын тулд өөрийгөө хайрлахгүй зүтгэдгээс бие муутай болох, сэтгэл санааны хямралд өртөх хандлага ихтэй. Тиймээс сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдлөө хязгаарлаж байх нь юу юунаас чухал юм.

Мэлхий

Далай ван, Сарны нөлөөгөөр амьдрал нь их хувьсамтгай байна. Тэд үргэлж анхааралтай хянуур байхгүй бол бусдад мэхлэгдэх, залилуулах, мөнгө хөрөнгөө алдах магадлал ихтэй.   Тиймээс мөнгө санхүүгийн ямар ч асуудалд маш болгоомжтой, тооцоотой хандаж, бичиг баримт, гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурахдаа бүгдийг нэгд нэгэнгүй хянах нь чухал. Учир нь энд жаахан ч гэсэн алдвал маш их хохирол амсаж болзошгүй. Нөгөөтэйгүүр мэлхийнхэн хүний хэлсэн үгэнд амархан итгэдэг. Мэлхийн ордод төрөгсдийн ашиг олох арга зам нь ер бусын хүмүүсээр дамжиж нээгддэг ба гэнэтийн их үүсвэрээс баяжих нь элбэг. Мөнгө хачин сонин замаар дамжиж явсаар тэдний гарт очно. Тэд ид шид, далдын хүчний нөлөөнд гүн гүнзгий итгэдэг болохоор тэдэнд мөнгө олдох нь ер бусын, ид шидийн гэмээр шинжтэй байдаг. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх, хуучны эдлэлийн наймаа, машин техникийн арилжаа, эм эмнэлгийн төхөөрөмжийн худалдаа зэрэг салбаруудад тэд ашиг орлого ихтэй ажиллана. Мөн удирдах албан тушаалын ажил ч нэн зохимжтой. Эсвэл өргөн хэрэглээний барааны худалдааны с а л б а р т, тэр дундаа хүнсний зүйлийн худалдаанд ихэд анхаарвал зохино.

Арслан

Энэ ордонд төрсөн хүмүүсийн ихэнх нь мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш их азтай байдаг. Тэднийг төрөлхийн бизнесмэнүүд гэж хэлж болохгүй ч тэдний амьдрал, хувь тавиланд аз хэмээх ойлголт чухал байр суурь эзлэдэг. Хуулийн дагуу, ул үндэстэй эрхэлж байгаа ямар ч наймаа тэдэнд аз, ашиг хонжоо авчирна. Тэдний олж буй амжилтанд ахмад, туршлагатай хүмүүсийн дэмжлэг ч тодорхой нөлөө үзүүлэх ба тэд ямар ч ажил хийсэн ашиг олох тавилантай. Томоохон хөрөнгө оруулахаас эхлээд жижигхэн бооцоотой тоглоом хүртэл тэдэнд ашиг орлого оруулна. Тиймээс арслангийнхан томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж, ганцаар бус хамт олны хүчээр аливааг хийж амжуулахыг эрмэлзэх ёстой. Алтны болон зэс хүрлийн уурхай, үнэт чулуу олборлолтын салбар, хүнсний бүтээгдэхүүний импорт болон экспорт мөн төрийн байгууллагад ажиллах, хөрөнгө   оруулах нь хамгийн сайн нөлөөтэй. Тэдний анхаарах ёстой нэг зүйл бол хууль бус арга замаар, хэн нэгнийг хуурч мэхлэх ашиг орлого олохоос зайлсхийх явдал юм. Эс тэгвэл дампуурч хоосрох магадлалтай.

Охин

Мөнгө санхүүгийн асуудал нь тааламжтай нөлөөнд оршдог орд. Охины ордод төрөгсөд бараг бүгдээрээ бизнес эрхлэх, мөнгө санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох хувьтай төрсөн байдаг. Тэдний төрсөн ордын гариг эрхсийн байрлал нь энэ салбаруудад амжилт олох боломжийг нөхцөлдүүлдэг ба тодорхой хэмжээнд ивээнэ. Тэд төрөлхийн хурц ухаантай, шудрага болохоор барагтайд хууртаж мэхлэгдэхгүй. Хүний сайн муу, үнэн худлыг дор нь ялгадаг аж. Охины ордод төрөгсөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой салбар чиглэлд ажиллавал хялбархан баяжина.

Жинлүүр

Энэ  ордныхонд  дээр дурдагдсан  охины ордын чанарууд хамаатай. Гэхдээ эсрэг утгаар нь. Харамсалтай нь жинлүүр бол худалдаа, арилжаа, бизнесийн тэмдэгт ч биш юм. Яагаад ч юм тэдэнд мөнгө тогтдоггүй. Нөгөөтэйгүүр тэд мөнгөө  хэрхэн   зарцуулах, гамнахаа сайн мэддэггүй, мэдсэн ч нэг их тооцоод байдаггүй хүмүүс. Тэд мөнгө санхүүгийн хувьд байр сууринд хүрэх хүмүүс байдаг ч хуримтлагдсан мөнгө хөрөнгөө насны эцэс хүртлээ хадгалаад байж чаддаггүй. Ямарч тохиолдолд тэд мөнгөө үрээд л дуусгадаг. Гэхдээ энэ бүгд нь жинлүүрийнхэн мөнгө олж чаддаггүй гэсэн үг бус, тэд хэдийгээр сэргэлэн цовоо, авъяас чадвар сайтай боловч олсон мөнгөө цуглуулж хадгалж чаддаггүй, бодлогогүй үрдэг. Өөрөөр хэлбэл, тэд ирээдүйгээ огт боддоггүй гэсэн үг юм. Тиймээс энэ хандлагаа өөрчлөх нь чухал.

Хилэнц

Хилэнцийн ордонд төрөгсдийг нууцлаг, учир битүүлэг хүмүүс гэдэг боловч мөнгө санхүүгийн асуудалд тэд гэнэдэж алдах ньэлбэг. Ерөнхийдөө тэд ордынхоо махбодийн нөлөөгөөр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ба үүнийг нь дагаад үйл хөдлөл нь мөн өөрчлөгддөг. Энэ ордонд төрсөн хүмүүст аз завшааны тэнгэр ч хувирамтгай ханддаг, Заримдаа маш их азтай байснаа, заримдаа маш их бүтэлгүйтэх нь ч бий. Тэдний хэтэрхий итгэмтгий зан өөрсдийг нь эргээд хорлодог. Хамгийн хачин нь шалгаад үзэхэд л хууран мэхлэлт гэдэг нь мэдэгдэх тийм төлөвлөгөөнд тэднийг хялбархан итгүүлж, татан оруулдаг байна. Мөн хилэнцийнхэн хэтэрхйй өгөөмөр, үрэлгэн зантай. Тэд бусдын гуйлтад үгүй гэж хэлж чаддаггүй, хялбархан зөвшөөрдөг ба энэ нь эргээд тэднийг мөнгө санхүүгийн алдагдалд оруулна. Хэдийгээр хурц, гярхай ухааныхаа хүчээр тэд нэг олохдоо багагуй мөнгө олдог ч удаан хугацаагаар хадгалж, хуримтлал үүсгэж чаддаггүй. бусадтай хамтран ажиллах ур чадвар Сайтай доод тушаалын ажилтнууд болон үйлчилгээнийхэнтэй хэл амаа ололцон зохицохдоо сайн. Тэдний ихэнх нь өв залгамжлах маягаар үл хөдлөх хөрөнгөтэй болдог. Гэхдээ л тэд мөнгийг хурааж хуримтлуулж мэдэхгүй олсныхоо хэрээр үрж үгүй хийж байдаг. Насны эцэст дутуу гутуу болж, бэрхшээл үзэж болзошгүй тул мөнгөнд хандах хандлагаа даруй өөрчил.

Нум

Энэ ордонд төрсөн хүмүүс оюуны авъяас чадавхийн хүчээр мөнгө олдог. тэдний санаанд гоц гойд  шинэлэг санаа их орж ирдэг тул зөн билэгтээ итгэж байх нь чухал.Тэд бусадтай хамтран ажилпах  чадвар ажилтнууд болон үйлчилгээнийхэнтэй хэл амаа ололцон зохицохдоо сайн. Тэдний ихэнх нь өв залгамжлах маягаар үл хөдлөх хөрөнгөтэй болдог. Гэхдээ л тэд мөнгийг хурааж хуримтлуулж мэдэхгүй олсныхоо хэрээр үрж үгүй хийж байдаг. Насны эцэст дутуу гутуу болж, бэрхшээл үзэж болзошгүй тул мөнгөнд хандах хандлагаа даруй өөрчил.

Матар

Насан туршдаа хөдөлмөрлөн, зорилгодоо хүрэх нь матрынхны чанар бөгөөд мөнгө санхүүгийн асуудал дээр ч энэ нь илэрдэг. Санчир гаригийн нөлөөгөөр зөвхөн өөрийн хүчинд найдаж амьдрах тавилантай матрынханд мөнгө санхүүгийн асуудалд ч багагүй бэрхшээл учирдаг. Ялангуяа залуу байхад мөнгөөр дутагдах явдал нэг бус удаа гарна. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд тэд маш их хөдөлмөрлөх, мөнгөө хэмнэх, нарийн тооцоотой байх шаардлагатай болдог. Ингэснээр тэд байнгын тогтмол орлоготой, санхүүгийн хувьд баталгаатай болж чадна. Ихэнх матрынхан өөрийн хичээл зүтгэлийн үрээр л эд хөрөнгөө хуримтлуулдаг. Хэрвээ тэд мөнгөө газрын наймаа, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, хүнд үйлдвэрлэл (төмөрлөг боловсруулах, машин техникийн үйлдвэрлэл), мал аж ахуйн салбарт оруулвал ихээхэн ашиг олох боломжтой. Мөн мөнгөтэй харьцахдаа маш хянуур байх хэрэгтэй. Учир нь таны өөрийн мөнгө байлаа ч халааснаас тань нэг л гарсан бол эргүүлж олж авахад хүндрэл заавал учирна. Тиймээс тодорхой, найдвартай барьцаагүйгээр хэнд ч мөнгө бүү зээлдүүл.

Хумх

Мөнгө санхүүгийн хувьд ч хумхынхан хоёрдмол шинжтэй байдаг. Сэргэлэн, мэдрэмж сайтай хумхынхан хаанаас, хэрхэн мөнгө олж болохыг сайн мэддэг.Үүний нэгэн баталгаа бол тэд барагтайд хүнээс мөнгө зээлдэггүй. Хумхын ордыг удирдах Санчир болон Тэнгэрийн ван гарагуудын нөлөөгөөр таны амьдралд гэнэт их мөнгө олох таатай боломж нэг бус удаа тохиолдоно. Мөн аз сорихоос, аливааг туршиж үзэхээс буцдаггүй. Толгой нь сайн ажилладаг болохоор өвөрмөц сонин санаа гаргаж явдаг. Гэхдээ мөнгө санхүүгийн асуудалд аз сорихоос зайлсхийх нь чухал, ямарваа нэг алхам хийхийн өмнө бүгдийг сайтар тооцоолж, бодож үзэх нь чухал. Хэрвээ тэд худалдаа арилжаа, даатгал, банк санхүү, төмөр зам, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулвал ихээхэн ашиг олно. Нөгөөтэйгүүр хумхынхан ганцаараа зүтгээд хэзээ ч амжилтад хүрэхгүй тул хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал. Тогтмол орлоготой байлаа ч сэтгэл амарч болохгүй учир нь та хөдлөхөө больмогц мөнгө тань дороо алга болно. Мөн хумхынхны нэг онцлог бол бусдын мөнгө ашиг олохооргүй газраас ч мөнгө олсон байдагт оршино.

Загас

Ихэнх загасныхан мөнгө хөрөнгө ихээр хуримтлуулах,  эсвэл сайн наймаачид болох магадлал багатай. Буд гаригийн сөрөг нөлөөний үрээр загасныхан маш их хүслээ ч санасандаа хүрэх боломж бага байдаг. Энэ нь ярихдаа сайн боловч ажил хэрэг болгохдоо тааруу байдагтай холбоотой. Тиймээс мөнгө санхүүгийн асуудалд ч эдний ийм хандлага мөн гардаг. Тэд мөнгө олохдоо ч, үрэхдээ ч гарамгай. Хожим хойно хэрэг болж магадгүй хэмээн тооцож, мөнгөө хуримтлуулж сураагүйгээс хүнд байдалд орох нь цөөнгүй. Тиймээс өөрийн дутагдлыг ямагт санаж, мөнгөндөө арвич хямгач хандах нь чухал.

эх сурвалж: asuudal.net

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …