Биеийг сэргээж, өвчин анагаах уламжлалт хүнс

Монголчууд эрт дээр үеэс эхлэн бие махбодио элдэв ургамал, сүү цагаан идээгээр анагаасаар ирсэн. Харин энэ удаа зуны сайхан дэлгэр цагт цагаан идээ, монгол ургамлаар өөрийгөө сайн тордоод аваарай. Ингээд уншигч таньд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хойлгийн мах 

Хойлгийн мах бие махбодийг 31.2-62.2 хувь сэргээн тэтгэх биологийн идэвхитэй үйлчилгээтэйгээс гадна тогтоосон хэмжээгээр хэрэглэхэд шарх эдгэрэлтийг 1.4- 2 дахин хурдасгадаг болохыг илрүүлжээ.

25c2mtbf0mbk6bdgtudrt0qmdv

 

Айраг 

Айргийг 16-18 хэмийн целсийн температурт эсгэж хэрэглэх нь илүү тохиромжтой. Хөрөнгө саамыг хольсны дараа 3000-5000 удаа бүлнэ. Саамыг халуунаар уух бөгөөд эхлээд 100, 150, 200 гр гэж өсгөж өдөрт 3 удаа ууна. Элэгний архаг өвчтэй хүнд зохино.

7umjqub0pmg9h3u1u2vfok8sim

 

Шар тос

Шар тосыг байнга идэх нь зүрхний тамирыг амирлангуй болгож, уушгины хатингарыг арилгана. Мөн үсний уналтыг зогсоож, нүдний цогийг бадраан өлчир халуунд цангаа сайн тайлдаг.

7vg5e6b24qrq6itpcg3q9q4g3c

Тараг 

Тараг уудаг хүн өтөлдөггүй гэж үг бий. Тараг нь өмөн үүний эсрэг хүчтэй нөлөөлдөг дархлалын системийг идэвхжүүлэх чадвартай янз бүрийн хорт хавдар үүсгэгчийн эсрэг хүчтэй нөлөөлдөг.

5bbve3c831l8nec7gmb2cvj9l7

Сармис 

Сармис судсыг тэлдэг бөгөөд үүний ачаар толгой өвдөх, нүд эрээлжлэх, нойргүйдэх гэх зэрэг өвчин анагааж дархлааг сайжруулдаг олон талын ач тустай. Ялангуяа Завханы улаан сармис бүр ч илүү амин дэмээр баялаг байдаг.

7d0knnsgap1iph4bo6e5b57n96

Улаан чинжүү

Улаан чинжүү нь нимбэгнээс 5 дахин их С амин дэм агуулдгаар барахгүй түүнд цусны даралтыг зохицуулах цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй амин дэм байдаг.

59amqlua11gnhe7sga85bgvvl4

эх сурвалж: hiub.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …