МҮОХ-ны тэргүүн дээд шагналаар Ш.Адьшаа шагнагдлаа

12639565583fa17b919f53Олимпийн үзэл санааг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт зүтгэж амжилттай хэрэгжүүлж яваа спортын зүтгэлтнүүдэд олгодог МҮОХ-ны тэргүүн дээд шагнал болох “Алтан Од” одонгоор МЖБХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаа шагнагдлаа.

Тэрбээр өнгөрсөн 2014 онд алс баруун хязгаар Ховд аймагт “Ховд-2014” бага олимпийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулж, бага олимпоос их олимпод тэмүүлэх ялалтын бамбарыг орон нутагт өртөөлүүлсэн билээ. Үүнээс гадна Монголын жүдо бөхийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж ийнхүү МҮОХ-ын Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүн дээд шагналаа гардуулан өглөө. Энэхүү шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанд “олимпийн өвөө” Ш.Магван, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан,  Монгол Улсын Ардын багш А.Басхүү нар оролцсон юм.

36183295583fa17eadb354Тэрбээр “Миний спортын төлөө зүтгэсэн өчүүхэн хувь нэмрийг Монголын Үндэсний олимпийн хороо өндөр үнэлж дээд шагнал “Алтан Од” одонгоо гардууллаа. Надтай цуг спортын төлөө, олимпизмын төлөө хамтран зүтгэсэн тамирчид, хамт олон, найз нөхөд, намайг дэмжиж хамтран ажилладаг та бүхэнд баярлалаа.
Удахгүй болох тамирчдын өдрийн баярын мэндийг та бүхэнд хүргэе. Ховд аймгаасаа Олимпийн аварга төрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгэхийг уриалж байна” гэсэн юм.

11561335583fa173427011

Г.Туяа

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …