Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг мөртлөө уламжлал заншлаа хатуу баримталдаг, үндэсний өвөрмөц ёс жаягтай Япон улсд алдар нэрийг олж, амжилтын оргилд хүрэх зам тийм ч амар биш биз ээ. Японы соёл хөгжил нь хүн төрлөхтөний хараа булаасан сонирхолтой ертөнц. Японыг мэдэхийг хүссэн, мэддэг, сонирхдог манай дэлхийн хэнбугай ч хүчирхэг монгол хүү Даваажаргалыг танина, бишрэнэ.
Энэ утгаараа Даваажаргал бол дэлхийн цуу алдартнуудын нэг мөнөөс мөн. Алдар нэр бол үүрч дааж чадвал үнэлж баршгүй эрдэнэ болохыг Даваажаргал үлгэрлэж байна. Тэр дөлгөөн даруухан, эелдэг зөөлөн ааштай, ухаалаг бөгөөд гэгээлэг залуу.
Эх орон, элгэн нутгаа гэсэн халуун сэтгэлтэй. Монгол уламжлал, зан үйлийг дээдлэн сахидаг, үндэсний соёлыг эрхэмд үздэг, ахас дээдсийг хүндэлдэг зэрэг ер бусын эерэг шидтэй.Түүнтэй уулзаж, хөөрөлдөх бүрт энд дурдсанаас илүү олон сайхан мэдрэмжийг олж хардаг. Хэнийг ч төвөгшөөж цаашаа гэхгүй, таних танихгүй болгонтой энгийн эгэлээр харьцаж, дээр доор гэж ялгахгүй дээдэлж ханддаг зантай. Үнэхээр агуу хүү.
Тэр Монголын нэрийн хуудас болж, улс хоорондын харилцааны туг нь болж явна. Тэр сумо бөхийн их аваргаас гадна аль хэдийнээ нийгмийн томоохон зүтгэлтэн болсон. Бахархаж байна. Тэр бас халамжит хань, гурван хүүхдийн хайртай аав.