УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойд ажилласан талаар мэдээлэл хийв

Улсын Их Хурлын гишүүн, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Эрдэнэс тавантолгой болон орон нутгийн Тавантолгой компаниудад газар дээр нь ажиллааад ирсэн талаар сэтгүүлчдэд өнөөдөр /2015.06.22/ мэдээлэл хийлээ.

DSC_9472Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчиэмэг оны эхнээс Тавантолгойн орд газраас нийт 31 компани 6.2 сая тонн нүүрс олборлож 283.6 сая долларын экспорт хийсэн. Үүнээс Эрдэнэс ТТ компани 2.3 сая тонн нүүрс олборлож 111.5 сая долларын борлуулалт хийсэн нь нийт экспортын 40 хувийг эзэлж байна. “МАК” ХХК 1.1 сая тонн, “Энержи ресурс” 696 мянган тонн, “Өсөх зоос” ХХК 877 мянган тонн бусад жижиг компаниуд 20-100 мянган тонн нүүрс олборлон борлуулжээ. Эрдэнэс ТТ компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс бэлнээр хадгалагдаж, 2 сая тонн нүүрсний хөрс хуулж олборлоход бэлэн болгосон бөгөөд энэ нь нийт 140 сая долларын үнэлгээтэй байна.Эрдэнэс ТТ компанийн гэрээт Чалко компани өдөрт 20 мянган тонн буюу сардаа 400-600 мянган тонн нүүрс авч 50%-ийг өрөндөө суутгаж байна. Өнөөдрийн байдлаар агуулахад байгаа болон хөрс хуулалт хийсэн 4.3 сая тонн нүүрсээр Чалко компанийн зээлийн үлдэгдэл 142 сая долларын өрийг төлөхөд бэлэн байгаа боловч Чалко компани хятадын нүүрс худалдан авагчдад нүүрсээ борлуулж чадах хэмжээгээрээ авч байна. Эрдэнэс ТТ компанийн нүүрсийг гэрээт олборлогч “Монгол уурхайчин” түншлэл олборлож байгаа бөгөөд нийт 3 компанийн 400 гаруй монгол ажилчин ажиллаж байна. Эрдэнэс ТТ компани нүүрсээ уурхайн амнаас борлуулж байгаа бөгөөд Чалко компани тээврээ хариуцан нүүрсээ худалдан авч байна. Нийт 1000 гаруй хятад монголын жолооч нар тээвэрлэлт хийж байгаа. Авто замаар нүүрс тээвэрлэхэд тээврийн зардал өндөр гарч байгаа ба 267км-ийн авто зам нь хүнд даацын бус зам учраас 100 тонн ачаа тээвэрлэх ёстой машинууд 70 тонноор тээвэрлэж байгаа нь худалдан авагч тээвэрлэгч компаниудын хувьд алдагдалтай байна. Нүүрсний гадаад зах зээлийн үнэ өдөр ирэх тутам унаж байгаа бөгөөд энэ шалтгаанаар жижиг Таван Толгой орон нутгийн өмчит компани борлуулалт бараг хийхгүй байна. Энержи ресурс компанийн борлуулалт ч мөн адил зах зээлийн байдлаас шалтгаалан бага байна. Цаашид нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр үргэлжлүүлэн унах төлөвтэй байгаа бөгөөд нүүрсний хямралын үед Эрдэнэс ТТ болон таван Толгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд хамгийн хямд өртгөөр олборлолт тээвэрлэлтийг хийх нь хамгийн чухал болоод байна. Дээрх компаниудын нүүрсний үнийг өндөрсгөж байгаа гол зардал нь авто тээвэр бөгөөд өнөөдөр 17 доллараар 1 тонныг Гашуун сухайт боомт хүртэл тээвэрлэж байгаа зардлыг бууруулснаар өрсөлдөх чадвар нэмэгдэхээр байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн тэрээр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулбал нэг тонн тутамд 7 доллараар тээвэр хийх боломж бүрдэж 10 долларыг тээврийн зардлаас хэмнэх ба ингэснээр хойд хятадын бүс нутагт хамгийн хямд өртөгтэй нүүрс байх боломж бүрдэнэ. Нүүрсний зах зээлийн хямралын үед хамгийн бага өртгөөр нүүрсээ олборлож нийлүүлэх арга замыг хайх, дэндүү ихээр олборлолт хийхгүй байх нь чухал бөгөөд харин энэ үеийг ашиглан төмөр замаа яаралтай барьж дуусгах хэрэгтэй байна. 2 жилийн дараагаас зах зээл сэргэх үед төмөр зам бүхий дэд бүтэцтэй ТТ орд нь хойд хятадын хамгийн том олборлогч болж чадна гэлээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …