Улаанбаатарт 25 хэм дулаан

8a31c6b4c50f11c1bigМалчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар халж, агаарын хуурайшилт их байна.

2015 оны зургаадугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Дорнод, Дарьгангын тал болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, Онон, Улз голын сав газар, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …