Эрдэнэтолгой уруудсан замаас Улаанхуарангийн эцсийн буудал хүртэл авто зам барина

e6e4f907bbd2a73c8f862f70f5b8f6bdНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах авто замуудын ажлыг зохион байгуулах тухай” А/526 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 07 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах авто замуудын ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан авто замуудын барилга угсралтын ажилд шаардлагатай 1 тэрбум 22 сая төгрөгийг  нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт  тус тус даалгав.

Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ
СОНГОГДСОН БАЙРШИЛД БАРИГДАХ АВТО
ЗАМУУДЫН ЖАГСААЛТ  /төгрөг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1 Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын сургууль орчимд хийгдэх авто замын барилга угсралтын ажил /245м/ 429,383,058
2 Эрдэнэтолгой уруудсан замаас Улаанхуарангийн эцсийн буудал хүртэлх авто зам /510м/ 592,687,760
ДҮН 1,022,070,818

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …