“Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум” болно

mongoljapanМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчлах үеэрээ Монгол, Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан гарын үсэг зурсан.  Үүний хүрээнд энэ сарын 25-ны өдөр “Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум”- ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү форумд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй нийт 150 гаруй иргэн аж ахуйн нэгж, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой загас агнуурын яам, Шизүока, Хоккайдо мужуудын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох юм.

 “Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум”- ын зорилго нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэхээс гадна Монгол-Японы Хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн хооронд түншлэлийг сайжруулах юм байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …