“Сэтгэлийн жигүүр” хандивын тоглолт болно

11222Монгол улсад анх удаа “Тэргэнцэртэй Сайхан Бүсгүй” “Хувцас Загварын Шоу” 2014 гоо сайхны наадмыг Бид Чадна Эм Эн Нэгдэл ТББ, ИЗОУИС-ийн “Дүрслэх Урлаг Дизайн Технилогийн Сургууль”, “Бриллиант Эмэгтэйчүүдийн Клуб” хамтран зохион байгуулсан юм.
Дамбийбалжирын Цолмон нь ТЭРГҮҮН БАЙР буюу гран-при шагнал авсан. 2015 оны 7-р сарын 09 нөөс – 28 нд Итали улсын “LEO CAMP” Олон улсын хүүхэд залуучуудын төвд асран хамгаалагчийн хамт амран сувлуулах эрхийн бичгээр шагнагдсан. Монгол улсаа төлөөлөн оролцоод ирэх энэхүү аялалд Д. Цолмонд хувийн бэлтгэл авч явах шаардлагатай хэрэгцээнд нийт 8-9 сая төгрөг хэрэгтэй байгаа.
Иймд шаардлагатай байгаа хөрөнгө босгох үүднээс “Сэтгэлийн жигүүр” хандивын тоглолт 2015- 06- 26 нд Тусгаар Тогтнолын Ордны их танхимд зохион байгуулах гэж байгаа бөгөөд тоглолтонд нийт

СТА Э.Гантулга
СТА Т. Дэлгэрмөрөн
СТА Ц. Чулуунцэцэг
СТА Т. Бичүү
СТА Б. Баярцэцэг
С. Зоригт
А. Хишигдалай
Ч. Сэлэнгэ
Б. Хонгор
П. Баярцэнгэл
МИНО
ОUTLAW
HONEYMOON
Хаан хуур, морин хуурын чуулга оролцоно. Тоглолтыг Бриллиант клуб болон Босго фильм студио хамтран зохион байгуулж байгаа бөгөөд”Тэргэнцэртэй Сайхан Бүсгүй” Хувцас Загварын Шоу” 2014 тэмцээний “Тэргүүн Сайхан Бүсгүй” Д. Цолмон, “Авьяаслаг Сайхан Бүсгүй” Ч. Тунгалагтуяа нар өөрсдөө мөн урлагийн номеруудыг сонирхуулах юм.
Та бүхнийг уйдаахгүй сайхан үдэш байх тул өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …