Дэлхийн Универсиад наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Залуучуудын шигшээ багийн бэлтгэлийг хангах зорилгоор Үндэсний шигшээ багтай бэлтгэлийн тоглолтыг өнгөрөгч Ням гарагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд хийж 78:79 харьцаатай Үндэсний шигшээ баг дүү нараа буулган авсан юм. Хяналтын бэлтгэлийн 2 дахь тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр Спортын төв ордонд ийнхүү зохион байгуулахаар боллоо.
Залуучуудын шигшээ баг ах нараа буулган авч хожлын харьцааг тэнцүүлж чадах уу?
Дэлхийн Универсиад их наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй Залуучуудын шигшээ баг болон Үндэсний шигшээ багуудын халз тоглолт энэ Пүрэв гарагт 18.00 цагаас Спортын төв ордонд зохион байгуулагдахаар болсон билээ.
Үндэсний супер лигийн гал гарсан улирал өндөрлөснөөс хойш сагсан бөмбөг дэмжигчид маань сагсан бөмбөгөөр цангаж байгаа гэхэд хилсдэхгүй биз.
Энэхүү тоглолтын билетийн үнэ 3000₮ ба уг тоглолтоос олсон бүх орлогыг сагсан бөмбөгчид дуу нэгтэйгээр Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлээд буй ах дүүс болох А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивлахаар боллоо.
Тун сонирхолтой гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг үзэн ах дүү хоёрт туслах сайн үйлсийн аянд нэгдээрэй залуусаа.
Хэрвээ та ах дүү хоёрт туслах аргаа олохгүй байгаа бол Хаан банкны 5018042275 Мягмарын Дэлгэрмаа гэсэн дансанд хандив өргөх боломжтой ба 95955055 дугаарын утсаар ар гэрийнхэнтэй нь холбогдох боломжтой юм байна.
Эх сурвалж: www.ssport.mn