Монгол цэргүүд олон улсын марш тактикийн тэмцээнээс цом хүртлээ

6002eb6c7a4f5c0031ebf4c660abd990ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид  энэ сарын 20-нд  олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнууллаа.  Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Д.Эрдэнэбилэг Монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулсан байна.

2d72a140cd05ed52d0b5c2bf6db1f8d0

Тэмцээнд АНУ, БНФУ, ИБУИНВУ зэрэг есөн орны Зэвсэгт хүчин, хүчний бусад байгууллагын тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 29 баг оролцжээ. Норд Райн Вестфален муж улсын засаг захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр тус муж улсын Цэргийн командлал, Бэлтгэл цэргийн холбооноос Зэвсэгт хүчний байнгын болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, хүчний бусад байгууллага гэсэн ангиллаар өрсөлдөөн дунд явагджээ.

5d3e31b02333b5def20c0e186c33c583

Тодруулбал, манай алба хаагчид 17 км газарт усан саад, шалган нэвтрүүлэх цэгийн хамгаалалт, халдлагад өртсөн хүмүүсийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гадаад орны цэргийн зэвсэг техник, дүрэмт хувцасыг таних, гал унтраах багаж хэрэгслийг ашиглах зэрэг нийт 17 сорилыг амжилттай  гүйцэтгэсэн байна.

Дашрамд сонирхуулахад, Бундесверт суралцаж буй Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өнгөрсөн онд олон улсын цэргийн марш-тактикийн 28 дахь удаагийн тэмцээнд оролцож “Шилдэг баг”-ийн цомоор шагнуулж байсан юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …