Олон улсын оюутны спортын холбоо, ОУ-ын байт харвааны холбооны төлөөлөгч Х.Карлос, Б.Жулиан нар 2015 оны 06 сарын 20-23-нд Улаанбаатар хотноо ажлын айчлал хийлээ. тэд 2016 оны 6 сард Монголд болох оюутны байт харвааны 11 дүгээр ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцлаа. Төлөөлөгчид ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, МБХ-ны холбооны дэд ерөнхийлөгч М.Болд болон албаны бусад хүмүүстэй уулзан, тэмцээнийг явуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Тэмцээний урьдчилсан болон шигшээ харваа ТЦХүрээлэнд, бэлтгэл болон бие халаалтын харваа Хөлбөмбөгийн холбооны талбайд зохиогдох юм. Мөн төлөөлөгчид нь тамирчид байрлах Баянгол, Цэцэг зочид буудлаар орлоо. ОУ-ын байгууллагын экспертүүд МОСХ-ны болон байт харвааны холбооны мэргэжлийн хүмүүстэй тэмцээний бэлтгэл ажлын талаар уулзалт хийж, үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн байна.
Ирэх 2016 оны оюутны байт харвааны тэмцээнд 35 орны 300 орчим төлөөлөгчид ирнэ. Тэмцээнийг ОУБХарвааны холбоо, ЗБХороо, Монголын аль нэг ТВ-ийг сонгон дэлхий дахинд шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
Тэмцээний ЗБХорооны төлөөлөгчид удахгүй БНСУ-д эхлэх Универсиад наадмын байт харвааны тэмцээний туршлагыг судлан ажиллахаар боллоо.
эх сурвалж: undesten.mn