Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр

no-drugs_2НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг хар тамхины хууль бус хэрэглээ, тээвэрлэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд эдүгээ 28 дахь жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ жилийн тухайд 2 өдөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар,  Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газруудтай хамтран 25-ны өдөр “Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөгийг Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулан иргэд олон нийтэд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар мэдээлэл хүргэж, хар тамхитай тэмцэж буй байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулна.

Мөн 26-ны өдөр онол практикийн хурал, МҮОНРТ-ээр нээлттэй хэлэлцүүлэг тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …