Шүүхэд баярлалаа…

1435194440_baylalaa

Ч.Сандуй: Шүүхийн талаар дандаа хар бараанаар төсөөлж болохгүй

Шүүхийн шинэчлэгдэж, үйлчилгээ нь иргэдэд улам бүр ойртсоор байгаа нь шүүхэд баярлалаа гэх иргэдийн талархсан сэтгэлийн үгээс харагдаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2-р багийн иргэн Чойнжирын Сандуй Сум дундын 22 дугаар шүүхийн хамт олонд баярласнаа ийнхүү илэрхийлжээ.

Тэрээр эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг. Өвчний улмаас олон жил эмнэлэгийн хяналтанд байж, халамжийн группийн мөнгө болох 125 мянган төгрөгөөр амьдралаа болгох гэж хичээж яваа нэгэн. Тиймээс ч халамжийн группээс нийгмийн даатгалын группэд шилжвэл авдаг мөнгө нь арай ихээр тогтоодог гэж дуулаад Нийгмийн даатгалд ханджээ.

Гэвч хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгоход ажилласан жил нь хүрэхгүй байсан учир 1990-ээд онд Увс аймагт ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор шүүхэд хандах хэрэг гарсан байна. Гэвч Увс руу явж, бичиг баримтаа хөөцөлдөж олж ирье гэсэн ч зардлын ч мөнгөгүй байж. Мөн эрүүл мэндийн хувьд удаан хугацаагаар юм ярьж чаддаггүй, татаж унадаг учраас хол явж чадахгүй гэсэн бодолтой явдаг байжээ. Түүнд халамжийн байцаагч шүүхэд хандаж үзэхийг зөвлөсөн байна. Ингээд шүүхийн Мэдээлэл лавлагааны ажилтантай уулзжээ. Ч.Сандуй “Мэдээлэл лавлагааны ажилтан надад их тус болсон. Би Увс руу явах ч юмуу, эсвэл хэнтэй юу гэж ярих учраа олохгүй нэг хэсэг таг болсон. Тэгээд эргээд шүүх дээр очтол мэдээлэл лавлагааны ажилтан та яагаад таг болчихов нэг л учраа олохгүй байна уудаа гэсэн.

Манай Увсад байдаг танилууд маань юу хэрэгтэйг сайн ойлгохгүй байна гэсэн чинь та миний утсыг аваад надтай яриулахгүй юу даа би тайлбарлаад ойлгуулаад өгье гэж шүүхэд хэрэгтэй бичгүүдийг бүрдүүлж өгөхөд их тусалсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх миний ажилласан жилийг тогтоож өгсөнд их баярлаж байна. Шүүх манай ар гэрийн байдлыг ойлгож тэмдэгтийн хураамжийг төлүүлэлгүйгээр ажилласан жилийг маань шийдвэрлэж өгсөн. Би шүүхийг ямар ажил хийдэгийг нь мэддэггүй байсан. Хүмүүсээс тэр шүүхээр ороод шоронд явж гэсэн л юм дуулдаг байсан болохоос нарийн юм мэддэггүй байлаа. Шүүхээр асуудлаа шийдвэрлүүлснээс хойш шүүхийн ажлыг ойлгох болсон. Шүүхийн талаар дандаа хар бараанаар төсөөлөөд байж болохгүй юм байна. Над шиг учраа олохгүй олон хүнд тус болдог юм байна. Энэ тухайгаа олон хүнд дуулгаж байх болно. Шүүхийнхэндээ баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийллээ.

Б.Ёолка

Эх сурвалж: judcouncil.mn

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …