“Шүүхийн спортын их наадам-2016” тэмцээн нээлтээ хийлээ. Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн 31 багийн 672 тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, …
Tag Archives: Шүүхийн ерөнхий зөвлөл
November, 2016
-
7 November
Шүүхийн шинэтгэл өнгөрсөн, одоо, ирээдүй
Монгол Улсад шинэ цагийн шүүхийн тогтолцооны эхлэлийг Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамыг 1911 онд байгуулснаар тавьсан байна. 1921 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Намын төв хороо, Ардын түр засгийн газрын хамтарсан хурлаар Цэргийн, Сангийн, Дотоод яам байгуулсан бөгөөд Дотоод явдлын яамны бүрэлдэхүүнд орж байсан Хууль цаазын хэлтэс нь Шүүх явдлын яам буй болох нөхцлийг бүрдүүлсэнээр 1921 оны 07 …
-
7 November
Зүүнхараачууд шүүхийн шинэтгэлд хуулийнхныг хуультай нь хамруулахыг захилаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар 2016.11.04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд ажиллаж, шүүгч ажилтнуудтай санал солилцож, иргэдтэй уулзалт хийв. Монголын 21 аймгийн шүүхээр тойрч, орон нутгийн иргэдтэй Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, түүнийг эхлүүлэх болсон бодит шалтгаан, хэрэгжилт, үр дүнгийн талаар тайлбарлан таниулж санаа оноог нь сонсдог профессор Н.Лүндэндоржийн …
-
7 November
Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 115 дугаар тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр буюу өнөөдөр 10.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх” шалгалтаар эхэллээ. Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт нь Эссэ бичих, Мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, Эссэ илтгэх, Эрх зүйн …
October, 2016
-
28 October
Ази, Номхон далайн орнуудын Хамтын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Ази, Номхон далайн орнуудын Хамтын нийгэмлэгийн Монгол Улсыг хариуцсан салбарын тэргүүн Х.Баатар, нийгэмлэгийн ажилтан Н.Уламбаатар нарыг 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Ахлах референт П.Баярцэцэг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн референт Г.Билгүүн нар байлцав. Уулзалтаар Ази, номхон далайн орнуудтай …
-
27 October
Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх 19 дэх удаагийн сургалт болж байна
Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлүүлэх нэг хэлбэр болох эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Монгол Улсад амжилттай хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж, зарим төрлийн маргааныг эвийн журмаар шийдвэрлэн нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх болсон. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчдын хүний нөөцийг нэмэгдүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчийн ээлжит сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд нийт 120 хүн бүртгүүлсэн байна. Шалгалтад бүртгүүлэгчдээс …
-
26 October
Иргэдэд үйлчлэх жишиг танхим тохижуулжээ
Шүүхийн байрны зай талбай муутайгаас иргэд чирэгдэх бэрхшээл бий. Энэхүү тулгамдсан асуудлыг Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх жишиг байдлаар шийдэж, шүүхийн үйлчилгээний шуурхай байдлыг бүрэн хангаж чаджээ. Тус шүүх хоёрдугаар давхрын коридорын зайгаа ашиглан иргэдэд үйлчлэх танхим болгон тохижуулсан байна. Танхимд шүүгчдийн туслахууд иргэдэд тус, тусын цонхоор мэдээлэл өгч байгаа нь ачаалал үүсгэхгүйгээр үйлчилж болох жишиг танхимыг эндээс харж …
-
20 October
Шүүгчийн сонгон шалгаруулалт “арын хаалга”-гүй болжээ
Шүүгч болох шалгуур сорилд урд өмнө байгаагүй өөрчлөлт орсныг Ерөнхийлөгч Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллахдаа дуулгав. “Шүүгчдийн сонгон шалгаруулалтад арын хаалга хэрэглэх боломжгүй болсон. Компьютерт нэр усгүйгээр тест бөглөж, зөв хариулвал тэнцдэг. Өмнө нь нэг хүнээр дамжуулаад, Ерөнхийлөгчөөр шийдүүлнэ гэх хандлага байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Зөвхөн үүнийг ярихад л Монголын шүүхэд маш том ололт гарсан. …
-
13 October
Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалт болох өдөр: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8:30 цагт Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа: 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 09 – 17:30 цаг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09 – 17:30 цаг хүртэл Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: 1.Эрх зүйн бүрэн чадамжтай …
-
13 October
“Гадаад улсын хэргийн оролцогчтой шүүх ажиллагаа болон шүүхэд хүний эрхийг хамгаалах зарим асуудал” сэдэвт нээлттэй лекц зохион байгуулагдлаа
“Гадаад улсын хэргийн оролцогчтой шүүх ажиллагаа болон шүүхэд хүний эрхийг хамгаалах зарим асуудал” сэдэвт нээлттэй лекцийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын чиг хандлага (Солонгосын хүний эрхийн үндэсний комисс ба Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэж ирсэн үүрэг роль), Эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалах асуудал ба Солонгосын …
October, 2015
-
26 October
Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөөгүй
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр “Шүүхийн төсөв, шүүгчийн цалин” сэдвийн хүрээнд боллоо. Энэхүү хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Шүүхийн санхүү удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэг нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн шүүхүүд мөн онлайнаар холбогдлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга …
-
24 October
“Шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2015 оны бодлогын судалгааны төлөвлөгөөнд заасны дагуу гүйцэтгэсэн “Шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны …
-
22 October
Шүүгчдийн цалинг бууруулах нь зөв үү?
Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан Монгол УИХ-д өргөн барьсан билээ. Тэрхүү хуулийн төсөлд төрийн өндөр дээд албан тушаалтан буюу төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах асуудал тусгагдсан байгаа бөгөөд тэдний тоонд шүүгчид ч бас хамаарч буй. Харин үүнийг эсэргүүцэж Хуульчдын холбоо Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын …
-
20 October
Олон улсын шүүгчдийн холбоонд хандлаа
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд “шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан байна. Энэхүү “шүүхийн …
-
20 October
Д.Гансүх нарт холбогдох хэргийг шууд дамжуулахдаа Ийгл тв шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр оролдсон
2015 оны 09 сард Монгол Улсын шүүн таслах ажиллагааны түүхэнд анх удаа шүүх хурлыг бүрэн эхээр, нээлттэй, орон даяар телевизээр шууд дамжуулан, шүүх ажиллагаанд Монгол Улсын хүссэн иргэн оролцсон гэж хэлж болно. Энэ бол урт удаан хугацаанд “дуншиж” ирсэн Д.Гансүх нарт холбогдох хэрэг юм. Тэгвэл Д.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулсан талаархи дүн шинжилгээ, судалгааг Шүүхийн …