Ази, Номхон далайн орнуудын Хамтын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Ази, Номхон далайн орнуудын Хамтын нийгэмлэгийн Монгол Улсыг хариуцсан салбарын тэргүүн Х.Баатар, нийгэмлэгийн ажилтан Н.Уламбаатар нарыг 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа.

1477625214_pt2a3960

Уулзалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Ахлах референт П.Баярцэцэг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн референт Г.Билгүүн нар байлцав.

Уулзалтаар Ази, номхон далайн орнуудтай хамтран ажиллах Монголын нийгэмлэгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Тайван улсын Тайпэй хотноо зохион байгуулагдах шүүхийн үйл ажиллагаатай танилцах, практик судлах, сургалтын сэдэв болон цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан санал солилцов.

Дашрамд дурдахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан дээрх сургалтын хүрээнд шүүхийн шийдвэрийн онцлог болон шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнтэй танилцах хүсэлтэй байгааг хэлсэн бөгөөд цаашид хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

1477625244_pt2a3950

1477625304_pt2a3969

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …