Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

1478486815_01Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 115 дугаар тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр буюу өнөөдөр 10.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх” шалгалтаар эхэллээ.

1478486825_02

Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт нь Эссэ бичих, Мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, Эссэ илтгэх, Эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, Шүүгчээр ажиллах зан төлөвийн ярилцлага, нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн асуулга авах зэрэг шалгалтаар үргэлжилнэ.

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …