Д.Гансүх нарт холбогдох хэргийг шууд дамжуулахдаа Ийгл тв шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр оролдсон

content_huhu2015 оны 09 сард Монгол Улсын шүүн таслах ажиллагааны түүхэнд анх удаа шүүх хурлыг бүрэн эхээр, нээлттэй, орон даяар телевизээр шууд дамжуулан, шүүх ажиллагаанд Монгол Улсын хүссэн иргэн оролцсон гэж хэлж болно. Энэ бол урт удаан хугацаанд “дуншиж” ирсэн Д.Гансүх нарт холбогдох хэрэг юм.

Тэгвэл Д.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулсан талаархи дүн шинжилгээ, судалгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан байна.

Судалгаанд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дүн шинжилгээ, холбогдох санал, баримт материалууд, Баянзүрх, Сүхбаатар,   Чингэлтэй   дүүргийн   Эрүүгийн   хэргийн   анхан шатны шүүхийн тамгын газрын хийсэн дүн шинжилгээ, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн хийсэн судалгааг үндэслэж:

-Шүүхийн нээлттэй, ил тод байдал

-Шүүх хуралдааны зохион байгуулалт

-Шүүх, шүүх бүрэлдэхүүн, түүний мэргэжлийн түвшин, ур чадвар

-Шүүх хуралдаанд оролцогчдын эрх, үүргийг хангасан байдал

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан журмыг хэрэгжүүлсэн байдал гэсэн 5 сэдвийн хүрээнд судалгаа хийжээ.

Энэхүү судалгаанд:

“Л.Гансүх нарт холбогдох шүүх хуралдааныг 5 өдрийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлсэн нь шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод болсны илэрхийлэл бөгөөд шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үндэс болсноороо ач холбогдолтой юм. Энэ шүүх хуралдааныг шууд дамжуулах саналыг Л.Гансүх нарын өмгөөлөгч Ц.Баасандорж. Ц.Цэрэнжээ, Ч.Шаравсамбуу нар болон Ийгл, ТВ9 телевизүүдээс ирүүлсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүхийн тогтоол гаргаж шийдвэрлэжээ Уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ТВ-ээр шууд дамжуулахад дараахь эерэг хүчин зүйлс ажиглагдсан болно. Үүнд:

  • Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх шаардлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хангаж ажилласнаар шүүхийн шинэтгэл бодит ажил болж буйг олон нийтэд үзүүлж чадсан.
  • Олон нийт Л. Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар хангалттай мэдээлэл авч чадсан нь цаашид шүүхийн ажлын онцлог, шүүх хуралдааны үйл явц ямар байдаг талаар тодорхой мэдлэг, мэдээллийг олж авах боломжийг олгосон.
  • Шүүх хуралдааныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан явдал нь шүүхийн ажлын онцлог, шүүгчийн ажил хир хүнд хэцүү болохыг харуулсан.
  • Телевиз /Еад1е Т\//-ийн шууд эфирээр шүүх хуралдааны явцын талаар нийт үзэгчдийн дунд хэлэлцүүлэг хийсэн нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого байхаар харагдаж байгааг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаан даргалагч шүүгч телевизийн хүмүүст анхааруулан цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг сануулсан байна. Энэ нь шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд гарч буй таслан зогсоох шаардлагатай үйлдлүүдэд холбогдох арга хэмжээг авч буйн нэг хэлбэр юм.
  • Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг нээлттэй явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх боломж олгохоор шийдвэрлэсэн нь тэд шүүхийн шинэтгэлийг дэмжиж, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтыг дэмжсэн зоримог алхам болсон.
  • Шүүх хуралдааныг олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн “ТВ9”, “Еад1е” телевизүүд шүүх хуралдааныг олон нийтэд шууд дамжуулахдаа гаргаж буй алдаа оноог дэнслэн дүгнэх, туршлагажих, цаашид анхаарах асуудлыг тодорхойлоход чухал кейс болж өглөө.

Дээрх эерэг зүйлсийн хажуугаар сөрөг зүйлс мөн ажиглагдсан. Үүнд:

  • Шүүх хуралдааныг хэрхэн яаж дамжуулах. юуг дамжуулж болох, юуг гаргаж болохгүйг нарийвчлан зохицуулсан эрх зүйн акт байхгүйн улмаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал гарч байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт: “Энэ хуулийн 266 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдсэний дараа гэрчүүд мэдүүлэг өгөх ба тэдгээрийг тус тусад нь сонсоно” гэсэн заалт шүүх хуралдааны явцад зөрчигдсөн.
  • Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нар санаатайгаар шүүгчийн нэр хүндэд халдах мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ нь тэдний “…шүүгчийн нүүрний хувирлыг тодруулж харуулъя” гэх, үл хүндэтгэсэн, зохисгүй үйлдэл, үг хэрэглэх, шүүх хуралдаан даргалагчаас болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзах зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа нь шүүхийн нэр хүндийг унагаах, иргэдийн итгэлийг бууруулах, сөрөг ойлголт төрүүлэхээр байлаа.
  • Шууд дамжуулж байгаа телевиз /Еаg1е ТУ/ нь иргэдийн дуу хоолойг хүргэх нэрийн дор шууд утас ажиллуулсан, энэ хугацаандаа бусад сайтад байгаа иргэдийн сэтгэгдлийг шууд утас ажиллуулж байгаа эфирийн доогуур урсгах хэлбэрээр гаргаж нөлөөлөхөөр оролдсон.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүх хуралдаанд хэвлэл, мэдээллийн болон бусад байгууллагын төлөөлөгч. иргэнийг оролцуулах тухай журам” шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж. нээлттэй, ил тод мэдээлэх, шүүхийн шийдвэрийн талаар үнэн зөв ойлголт өгөх зорилгоор хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагын төлөөлөгч, иргэнийг шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Дээрх журмын 3 дахь хэсэгт: “Хэвлэл, мэдээллийн болон бусад байгууллагын төлөөлөгч, иргэн шүүх хуралдааны эхлэл, төгсгөлийн талаар гэрэл зураг авах, дуу болон дүрс бичлэг хийхийн тулд техник хэрэгсэл авч орох талаар тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүнээс амаар зөвшөөрөл авна. Тухайн шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны эхлэл, төгсгөлийн талаар гэрэл зураг авах, дуу болон дүрс бичлэг хийхийг зөвшөөрсөн тохиолдолд хуралдааны танхимд техник хэрэгслийг ашиглана” гэжээ. Энэ журмыг эс тооцвол Шүүхийн тухай багц хууль болон бусад эрх зүйн актуудад энэ талаар нарийвчлан зохицуулсан хууль, холбогдох дүрэм, журам одоогоор байхгүй байна.

  • Шүүх хуралдааны явцад гэрчийг тусгаарлах, гэрчийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал орхигдсон нь процесийн алдаа боллоо. Зүй нь шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг удирдахдаа гэрчийн биеийн байцаалтыг авч, шүүх хуралдааны танхимаас гаргах хэсэг, гэрчийн мэдүүлгийг авах хэсгийг телевизийн нэвтрүүлгээр шууд дамжуулах боломжгүй болохыг мэдэгдэж, сэтгүүлчдийг шүүх хуралдааны танхимаас гаргах эрхээ хэрэгжүүлсэнгүй.
  • “Еаgle tv” телевиз шүүх хуралдааны талаар мэдээ, мэдээлэл гаргахдаа: иргэдийн саналыг шууд утсаар хүлээн авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхээс өмнө шүүхэд нөлөөлөх ноцтой үйлдэл гаргасан гэж үзэж байна. Энэ талаар тухайн үед телевизийн удирдлага, сэтгүүлч нарт анхааруулсан учир энэ ажиллагаа зогссон болно.
  • Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн шийдвэр эцэслэн гаргаагүй, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байхад сэтгүүлч нарт ярилцлага өгч, үзэл бодлоо илэрхийлсэн нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан мэргэжлийн ес зүйгүй үйлдэл болсон.
  • Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа процессын хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатайг энэ удаагийн шүүх хуралдаан харууллаа Учир нь олон нийт шүүх хөндлөнгийн байгууллага, мэтгэлцэгч тал нь прокурор. өмгөөлөгч гэдгийг төдийлөн мэдэхгүй. шүүх хуралдааны явцаас энэ нь харагдахгүй байгаагаас шүүхийг мэтгэлцэх байгууллагын хэмжээнд харж шүүмжилж байна.

Энэ чиглэлээр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиглан туршлага судлах боломж олгосон…”

гэхчлэн эерэг, сөрөг тал, цаашид анхаарах асуудал, санал зэрэг судалгааг нарийвчлан гаргасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан Д.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулсан талаархи дүн шинжилгээ, судалгааг бүрэн эхээр үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Г.Эрдэм

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …