“Гадаад улсын хэргийн оролцогчтой шүүх ажиллагаа болон шүүхэд хүний эрхийг хамгаалах зарим асуудал” сэдэвт нээлттэй лекц зохион байгуулагдлаа

“Гадаад улсын хэргийн оролцогчтой шүүх ажиллагаа болон шүүхэд хүний эрхийг хамгаалах зарим асуудал” сэдэвт нээлттэй лекцийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Хүний эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын чиг хандлага (Солонгосын хүний эрхийн үндэсний комисс ба Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэж ирсэн үүрэг роль), Эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалах асуудал ба Солонгосын шүүхээс хүний эрхийн холбогдолтой гаргасан шийдвэрүүдийн онцлог жишээ сэдвээр профессор Кионг Уан Ан, Гадаад улсын хэргийн оролцогчтой шүүх ажиллагааны онцлог, Гадаад улсын хэргийн оролцогчтой хэрэгт хэрэглэгдэх хэм хэмжээг сонгох асуудал сэдвээр профессор Филип Хименез нар тус тус лекц уншлаа.

1476257822_pt2a3208

1476257860_pt2a3225

Лекцэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон хүний эрхийн “Эмнести интернэйшнл” байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд оролцогчид асуулт хариулт хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцсон ач холбогдолтой лекц боллоо.

1476257879_pt2a3210

Лекцийн дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар профессор Филип Хименез, профессор Кионг Уан Ан нарыг хүлээн авч уулзав.

1476257811_20161012_130659

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сүүлийн үед хөндөгдөх болсон чухал сэдвээр Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульчдад лекц уншсанд талархал илэрхийлээд, цаашид олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа онцлон дурдсаныг профессор Филип Хименез, профессор Кионг Уан Ан нар баяртайгаар хүлээн авлаа.

1476257953_20161012_132356

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …