Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалт болох өдөр: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8:30 цагт
Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа:
2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 09 – 17:30 цаг хүртэл,
2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09 – 17:30 цаг хүртэл
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
1.Эрх зүйн бүрэн чадамжтай байх
2.Дээд боловсролтой байх
3.Ял шийтгэлгүй байх
Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Батлагдсан загварын дагуу бөглөсөн өргөдөл/ өргөдлийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас /www.judcouncil.mn /-аас татан авч бөглөх/
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3.Дээд боловсролын дипломын хуулбар
4.Цээж зураг 2 хувь /4×6/
5.Шалгалтын үйлчилгээний зардал 10000 төгрөг / арван мянган төгрөг/
Бүртгүүлэх хаяг:Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр,104 тоот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо, Улаанбаатар хот, Монгол Улс
Шалгалттай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 70008027,70008025 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ