Улсын баяр наадамд 1024 бөх зодогловол түрүүлсэн бөхөд Даян аварга цол олгоно

buhin barildan УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хуулийн төсөлд бөхийн цолыг дүйцүүлэн олгох зарим өөрчлөлтийг оруулжээ.

Хуульд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгажээ. Хуулийн төсөл батлагдсан тул энэ жилийн баяр наадмаас эхлэн хэрэгжиж эхлэхээр болсон байна.

Харин заан, харцага, начин цолтой бөхөд дүйцүүлэн цол олгох асуудлыг хуулийн төсөлд оруулаагүй байна. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ихээхэн шүүмжлэлтэй хандсан ба улсын бүх цолтой бөхчүүдэд дүйцүүлэн цол нэмэх асуудлыг оруулах байсан, хуулийн төслийг мэргэжлийн бөхийн холбоодтой хамтарч боловсруулах ёстой байсан гэж үзсэн байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …