Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар хуралдаан болж, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт, Налайх, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хагжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийцүүлэн нийслэлийн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны 243,3 га газрын хэмжээнд боловсруулсан Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа. Төлөвлөлтийн нутаг дэвсгэрт нийт 13809 айлын 312 орон сууцны барилга судлагдсанаас 12541 нь орон сууцны зориулалтаар, 1268 нь олон нийт, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байна. Бага тойруугийн нутаг дэвсгэр нь нийт 40,983 хүн амтай бөгөөд 11,384 өрхтэй юм.
Багатойрууг “Улаанбаатар хотын төв” болгож, хүн амын төвлөрөл багатай, улс, нийслэлийн чанартай ажил хэргийн бүс болгон хөгжүүлэх зорилтын тусгасан. Үүний хүрээнд улсын болон нийслэлийн нэг дүгээр зэргийн хамгаалалтад авсан барилгын хийцийг стандартад нийцүүлэн засварлаж хадгалах, нийслэлийн хоёр дугаар зэргийн хамгаалалтад авсан барилгын эх байдлыг хэвээр хадгалан, шинэчлэн сайжруулах, газар ашиглалтыг сайжруулан дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулна. Мөн улс, нийслэлийн чанартай засаг захиргаа, соёл олон нийтийн үйлчилгээг задлах бодлогын хүрээнд зургаан дэд төвийн нэг болгон хөгжүүлэхээр тусгажээ.
Бага тойруу орчмын хуучин барилгыг шинэчлэн сайжруулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Үүнээс барилга угсралт, засварын ажлын дүн – 80 хувь буюу 1.7 тэрбум, Зам талбай тохижилтын дүн – 18 хувь буюу 397.9 тэрбум, инженерийн дэд бүтцийн хангамж – 2 хувь буюу 51.9 тэрбум төгрөг шаардлагатай юм. Хөрөнгө оруулалтыг санхүүгийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалт 10 хувь буюу 225.6 тэрбум төгрөг, концессийн гэрээгээр /бондоор/ 21 хувь буюу 460.2 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 69 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийн ажил хийх боломжтой гэж тооцоолж байна.
Хуучин газар хөдлөлтийн арга хэмжээнд тусгагдаагүй барилга байгууламжийг шинэчлэн барилгажуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх, хотын төвийн хэсгийн газар ашиглалтыг нэмэгдүүлэн, хуучин барилгыг шинэчлэн барилгажуулснаар ногоон байгууламж, зам талбай нэмэгдэн хотын төвийн хэсгийн өнгө үзэмж нэмэгдэн, иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай орчин бүрдэх нийгмийн үр ашигтай. Харин хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгон хөрөнгө оруулагчийг дэмжин хотын эдийн засгийн өсөлт авчрах, хотын төвийн хэсгийн барилга байгууламжийн эрэлт хэрэгцээг хангах, барилга байгууламжийн үнэ нэмэгдэх, улс нийслэлийн татварын орлогыг нэмэгдүүлэх, улмаар хөрөнгө оруулах чадавхийг нэмэгдүүлэх зэрэг нь эдийн засагт үр нөлөөтэй гэдгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ.
Налайх дүүрэг нь 68.76 мянган га нутаг дэсвгэртэй бөгөөд нийт 33.2 мянган хүн ам, 9294 өрхтэй юм. Налайх хотын хүн ам 2020 онд 58 мянга, 2030 онд 65 мянган хүн амтай болох төлөвлөгөөтэй байгаа юм. Хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд Өрхийн аж ахуй, Тээвэр, Бөөний худалдаа, Хүнсний үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шинэ технологи нутагшуулах парктай болгох зорилтыг тусгажээ. Одоогийн байдлаар гэр хороололд 6944 өрхийн 25901 хүн, Нийтийн орон сууц-2198 өрхийн 7225 хүн амьдарч байна. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөр Налайх дүүрэгт ажлын байр шинээр нэмэгдэх учраас 10324 айлын орон сууц шаардлагатай байна. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл сургалтын төвүүдийг Налайх хотод төвлөрүүлэх юм.
Нийслэлийн ИТХ –ын ээлжит 28 дугаар хуралдаанаар Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах шийдвэр гаргалаа. Багахангай дүүрэг нь 1992 оны Монгол Улсын Их хурлын 18 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын район, хороог татан буулгаж шинээр дүүрэг байгуулах тухай” шийдвэр гарсанаар засаг захиргааны 2 хороотойгоор байгуулагдсан. Тус дүүрэг нь нийт 14.0 мянган га газар нутагтай бөгөөд 3806 хүн ам, 1053 өрхтэй. Баганхангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу уг дүүргийн хүн ам 2020 онд 8 мянга, 2030 он гэхэд 10 мянга болох зорилтыг тусгасан. Уг дүүргийн тэргүүлэх чиглэлд Тээвэр, Тэсрэх аюултай бодисын агуулах / нефть, хий, шатах, тослох материал/, Бөөний худалдаа, Хөнгөн хүнсний үйлдвэр, Төмрийн үйлдвэрлэл, Жижиг оврын онгоцны агаарын тээвэр, Барилгын материалын үйлдвэрлэл, бөөний худалдаа, Онц байдлын нөөцийн агуулах, Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийг тодорхойлжээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.