Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг боллоо

d5918f6e9e89c56593ec288485d03a9dНийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгээр Нийслэлийн Мэдээллийн  технологийн газраас  Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг видео хурлын системд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Видео хурлын системд холбогдсоноор алслагдсан дүүргүүдийн удирдлага цаг хугацаа алдалгүй, замын зардал зарцуулахгүйгээр ажлын байран дээрээсээ дэвшилтэт технологи ашиглан видео хуралд оролцож цаг үеийн асуудлаа шийдэх боломжтой боллоо.
Өнөөдөр ннхны видео хурал болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Багануур, Баянзүрх, Багахангай, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга нартай онлайнаар холбогдож, энэ системийг төрийн үйлчилгээнд амжилттай нэвтрүүллээ гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …