Зуны улиралд тохиромжтой гурван хоолны жор

“Булан тойроод л” халуун зуны, нозоорсон өдрүүд эхлэх нь. Температурын тоо ихэссэн энэ үед амархан, хөнгөн бөгөөд шингэц сайтай 3 төрлийн хоолны жорыг санал болгож байна.

6025Хар оливтой спагетти
Цаг агаар дулаарсан үед халуун ногоотой спагеттиниы соусны хэрэггүй. Энэ пастаны жор нь хөнгөн, шинэхэн бас амттай!

Орц
• 400 гр чанартай спагетти
• 200 гр улаан лооль
• Атга дүүрэн хар олив
• 4 хоолны халбага ямар ч хамаагүй шарсан самар
• Ореганогийн навч
• Оливийн тос

Хийх арга
1. Гоймонг зааврын дагуу чанана. Гоймонгоо шүүгээд бусад бүх орцуудтай хольж 4 тавганд хуваагаад, дээгүүр нь олвийн тос асгаж өгнө.

6026

Шарах шүүгээнд болгосон загас, чипс
Загас нимбэгний шүүс хоёр ямар сайхан зохицдог гэдгийг туршлагатай гэрийн эзэгтэй нар маань юу эс андах вэ? Энэхүү хөнгөн хоолыг оройн зоогондоо бэлдээрэй.

Орц
• 400 гр хагас саран хэлбэрээр маш нимгэхэн хэрчсэн төмс
• 1 хоолны халбага оливийн тос
• 3 ганганы навч
• 2 цагаан загасны мах
• 1 нимбэг /хальсыг нь үрж, шүүсийг нь шахсан/
• Давс, амтлагч

Найрлага
1. Шарах шүүгээгээ 200 градуст халаагаад, тэвшийг дотор нь хийж арван минут байлгана. Төмсөн дээрээ оливийн тосоо асгаад давс, амтлагчаар амтална. Төмснүүдээ зориулалтын цаасан дээр тавиад халаасан тэвш лүүгээ хийнэ. 20 минут орчим шархах шүүгээнд болгоно.
2. Загасан дээрэ нимбэгний хальсны үйрмэг, давс, перец цацаж өгнө. Төмстэй тэвшин дээрээ тавиад дээр нь нимбэгний шүүс асгаад 10 минут болгоно. Энэ үед загас чийглэг хэвээрээ байгаа хирнээ, багахан хэсгүүдээ хатуурч шарагдсан байх ёстой. Тэвшнээс гаргаж олгоно.

6027Тахианы гужон
Улаан лоольтой соусанд дүрсэн шаржигнуур тахианы мах…амттай сонсогдож байгаа биз? Нэг цагийн дотор энэхүү хялбархан зоогийг бэлтгээрэй.

Найрлага
• 4 арьсыг нь авсан тахианы цээж мах /нарийхан урт болгож хэрчсэн/
• 5 хоолны халбага цагаан гурил /давс амтлагчаар амталсан/
• 2 өндөг
• 150 гр бяслаг /пармесан бяслаг байвал сайн/
Соусанд
• 200 гр жижигхэн улаан лооль
• 4 хумс сармис
• 4 хоолны халбага талхны үйрмэг
• Чимх давс

Хийх арга
1. Шарах шүүгээгээ 200 градуст халаагаад улаан лооль, сармисны хумсаа тэвшин дээр тавиад дээр нь оливийн тос багахан хэмжээгээр асгаж 30 минут болгоно. Зөөлөн сармиснуудаа шахаж хальснаас нь гаргаад, улаан лооль, талхны үйрмэгтэйгээ цуг блендерт хийж нухашлана. Бэлэн болсон соусаа аяганд хийж тавина.
2. Тахиагаа амталсан гуриландаа өнхрүүлж, өндгөндөө дүрээд, үрсэн бяслагаараа бүрч, тосолсон хайруулын тавганд шарна. Тал бүрийг нь 3-4 минут шарахад болно.
3. Тахианы цээж махаа таваглаж дэргэд нь өмнө нь бэлдсэн соусаа аягатай нь тавина.

Эх сурвалж: http://khulangoo.mn/

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …