АНУ-ын Азийн Сангийн Дэд суурин Төлөөлөгч Тирза Тениссен-г “Найрамдал” медалиар шагналаа

50f2a504fdb4cdbdb174d15b23001655Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс дахь АНУ-ын Азийн Сангийн Дэд суурин Төлөөлөгч Тирза Тениссен-г “Найрамдал” медалиар шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гардууллаа. Тирза Тениссен нь Азийн сангаас зохион байгуулсан хөтөлбөр, төслүүдийг Монгол Улсын хэмжээнд болон нийслэлд амжилттай зохион байгуулж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Тэрбээр Улаанбаатар хотын “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах төсөл”, Улаанбаатар хотын “Эдийн засгийн хөгжлийн төсөл”, “Налайх дүүргийн айл, өрхөөс гарч байгаа бохир усыг байгаль орчинд халгүй аргаар цэвэршүүлэх төсөл”  хариуцан ажиллаж, хэрэгжүүлсэн.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Улаанбаатар хотын “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд гэр хорооллын амьдрах орчны зураглалыг хийсэн. Энэхүү зураглал нь гэр хорооллын иргэдэд тулгамдсан асуудлыг оршин суугчдынх нь  оролцоотойгоор үнэн, зөв тогтоосноороо онцлогтой. Зураглалыг ашиглан  асуудалд анализ, дүгнэлт хийх замаар  хөрөнгө оруулалтын ажлын үр өгөөжийг сайжруулсан. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог ханган нийслэлийн иргэн бүр өөрийн амьдарч буй орчныг хөгжүүлэхэд санал бодлоо нэмэрлэж, нийслэлийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд гар бие оролцох боломжийг бүрдүүлсэн давуу талтай.
Шагнал гардуулах ёслолын үеэр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “1990 оноос өмнө Монгол Улсад дарга нарт үйлчилдэг тогтолцоо үйлчилдэг байсан бол одоо иргэддээ үйлчилдэг болсон. Энэ үйлчилгээг иргэдэд  хүргэхэд таны хариуцан ажилласан иргэдийн оролцоотой газрын зураглал их чухал үүрэгтэй. Гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэхэд гар бие оролцон, иргэдийн бүтээлч санаачлагыг дэмжин ажилласан танд баярлалаа гэж нийслэлчүүдийнхээ өмнөөс хэлье” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …