Иргэдэд үзүүлэх төрийн зарим үйлчилгээг төлбөртэй болгоно

527-13887406213qsboufd0g1p8gp2v9f1jeq4h8“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн”-г нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 541 /давхардсан тоогоор 683/ үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс Үнэ төлбөргүй үзүүлж буй-307, Төлбөр, хураамж, хүү, торгуультай -234 буюу тэмдэгтийн хураамжтай -56, үйлчилгээний хураамжтай -154, гэрчилгээ, үнэмлэх, дэвтрийн хураамжтай – 41 хүү, торгууль, бусад хураамжтай – 10 үйлчилгээг үзүүлж байна. 2014 оны байдлаар төлбөр, хураамж, хүү, торгуультай үйлчилгээнээс нийт 21,67 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Судалгаагаар эдгээр үйлчилгээнээс гадна зарим үйлчилгээг төлбөртэй болгох боломжтой байна. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас шинээр 18, иргэдэд үйлчилгээний хураамжгүй үзүүлж байгаа 387 үйлчилгээнээс 28-ыг, Үйлчилгээний хураамжтай 154 үйлчилгээнээс 11-ийн хэмжээг нэмэгдүүлэн, үнийг шинэчлэн тогтооно гэж тооцжээ. Үйлчилгээний хураамжийн хэмжээг нэмэгдүүлснээр 316,988,703 төгрөг, үйлчилгээний хураамжтай болгосноор  679,160,00 төгрөг нийт 996,148,703 төгрөгийг орон нутгийн төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтой байна.

Судалгааны дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй зарим үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж, төлбөртэй үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …