Улаанбаатар хот ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болно

8e9067cd6d2059f9original“Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г гаргах ажлын хэсэг байгуулах, “Зүүн Хойд Азийн орнуудын Ногоон хотын хөгжил” форум зохион байгуулах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах гаргахаар төлөвлөж байна. Ингэхдээ дараахь бодлогын ажлуудыг хийж, гүйцэтгэнэ.

-Ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр Улаанбаатар хотоос баримтлах бодлогыг тодорхойлох

– Монгол  улсын Ногоон хөгжлийн бодлого, үзэл баримтлал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын эдийн засгийн стратеги зэрэг баримт бчгүүдтэй уялдуулан тэдгээрт дурьдсан зорилтуудад хүрэх практик үйл ажиллагааг тодорхойлон хэрэгжүүлэх

-Ногоон өсөлтийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах хөшүүргийг бий болгох

-Ногоон хөгжлийн зорилтод хүрэхийн тулд аливаа төслийн үйл явц, үр дүнг хэмжих тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох

Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа Ногоон эдийн засаг, Ногоон дэд бүтэц, тээвэр, Экологийн тэнцвэртэй байдал ба ногоон амьдралын хэв маяг гэсэн 2 дэд ажлын хэсэг байгуулж ажиллана.

Дээрх ажлын хүрээнд Хотын захиргаа, Азийн сан, Дэлхийн банктай хамтарч 2015 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Зүүн Хойд Азийн орнуудын хотын хүрээнд “Ногоон хотын хөгжил” форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Одоогийн байдлаар тус форумд Зүүн Хойд Азийн 40 гаруй хотын дарга, экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, албаны хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж байна. Форумаар Зүүн Хойд Азийн хотууд дахь ногоон өсөлт, хөгжлийн чиг хандлага, стратеги бодлого, Ногоон дэд бүтэц, тээвэр болон амьдралын хэв маяг, Ногоон технологи, хөрөнгө оруулалт, ажлын байр гэсэн үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, тус ажлын хүрээнд Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулах шийдвэр гаргалаа. Тус ажлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хариуцаж ажиллана.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …