“Ариунаа Сүри” брэндийн загварын шоу оддын хамт Монголд

971485_537530109627659_427794124_nЗагвар зохион бүтээгч Ариунаа Сүри Япон оронд эх орныхоо нэрийг гаргаад ирсэн чадварлаг эмэгтэй. Харин тэрбээр Монголынхоо залуусд зориулан урлаг соёлын болон загварын шоуны шинэ тэсрэлтийг тун удахгүй хийхээр бэлдээд байгаа билээ.

Залуусдаа зориулсан шинэлэг шоу энэ сарын 13-ны 22.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бөгөөд Ариунаа Сүри брэндийн загварын шоуг “GR Event and communications“ агентлагтай хамтран зохион байгуулж байгаа.

2000-2009 онд Миланы загварын шоу, 2006 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, 2008 оны Дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай Италын “GR Event and communications“агентлаг нь Монголын залуусд зориулан жинхэнэ тэсрэлт хийнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Шоу 2014 оны хавар зуны загварын чиг хандлагыг нэгэн тайзнаас харуулж, дараа нь залуусдаа зориулан энэ зуны хамгийн доргио ПАРТИ-г зохион байгуулах гэж байна.

Загварын шоунуудаас онцлог нь уг арга хэмжээн бидний мэдэх урлаг соёлын одод оролцохоос гадна, Африк-Испани гаралтай дуучин Келли Сингер, Австриас гаралтай бөмбөрийн “Drumatical theatre” хамтлаг, гадаад, дотоодын топ моделиуд урилгаар оролцож, өвөрмөц содон нэгэн үдшийг бүрдүүлэх гэж байна.

Супер шоуны ТАХ ердөө 15000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

Эх сурвалж:  http://art.chuhal.mn

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …