Нийслэлийн шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар, тусгай зөвшөөрлийг олголоо

9c5d1d9116cd07fa52a287e1972c9428Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай”  А/560 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгохоор шийдвэрлэлээ.

Шинээр байгуулагдсан дээрх  цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР
БАЙГУУЛАГДСАН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ОЛГОСОН УЛСЫН ДУГААР
Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин
чадал
Цэцэрлэгийн улсын дугаар
1 Сонгинохайрхан 20 120 228
2 4 120 226
3 7 120 227
4 Хан-Уул 16 120 223
5 10 150 230
6 Чингэлтэй 7 150 224
7 Сүхбаатар 16 240 225
Нийт 7 900

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …