Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмын тохижилт, засвар үйлчилгээний ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн талбай, сурын талбайн засвар эхэлж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна. Мөн замын нөхөөс хийж, хашлагыг нь засварлаж, цахилгааны нэмэлт эх үүсвэрүүдийг байршуулж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн шар хантаазтанууд түүвэр цэвэрлэгээ хийж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ – ын ногоон байгууламжийн ажилтнууд үүдний хэсэгт цэцэг тарьж эхэлсэн. Наадмын тохижилтын ажлын хүрээнд Зайсангийн тойруугийн эвдрэл ихтэй 460 метр замыг засч, явган хүний зам тавих гэж байна. Мөн Яармагийн замын голын зүлэгжилтийг ногоон байгууламжийн хувийн компаниуд хариуцан ажиллаж үрэлгээ хийн, тогтмол усалж байгаа юм.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их Монголын гудамжны замын 2 талд ногоон байгууламжийн ажлыг хийж байна. Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвөөс 15 тоннын усалгааны машин гарч, Чингисийн хүрээ орох замыг услан тоосжилтыг багасгалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …