“Хөсөгтөн” хамтлаг наадмын тоглолтыг нээнэ

32_f30855debe27f7bd1cca52627ba96cd19c37c98bАрдын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэнд уригджээ. Тодруулбал Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг” хэмээх ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд тус тоглолтын нээлтэнд “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжсээсээ толилуулахаар болжээ.

   Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэхийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтонд Нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, Андра загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм. Ингээд дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” буюу “Авъяаслаг азичууд” шоунд амжилттай оролцож 2-р байрыг эзлэхийн зэрэгцээ дэлхийн олон оронд уригдан тоглож сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчидтэй түмэн олон минь үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нд 13:00 цагаас болох нээлтээр учран золгох нээ.

Эх сурвалж: tusgaar.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …