БНХАУ-ын Чанша хотод ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 03-ны хооронд зохиогдох FIBA-ийн Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа өчигдөр явагдаж, 16 улсын багууд дараах байдлаар гарчээ.
А хэсэг: Иран, Япон, Малайз, Өмнөд Азиас шалгарсан баг
Б хэсэг: Филиппин, Палестин, Кувейт, Зүүн Азиас шалгарсан баг /Монгол, Хонгконг/
С хэсэг: Өмнөд Солонгос, Иордан, Сингапур, Хятад
Д хэсэг: Тайвань, Ливан, Катар, Казахстан
ААШТ-ийн эхний хэсгээс тус бүр 3 баг хоёрдугаар шатанд шалгарна. Харин хоёрдугаар шатанд багууд тус бүр 3 тоглолтыг хийж, амжилтаараа тэргүүлсэн 4,4 баг хасагдах шатанд буюу шилдэг наймд өрсөлдөх эрхээ авна.
Энэ удаагийн тэмцээн Манай тамирчдад боломж олгож байна. Учир нь Зүүн Азийн АШТ-ийг явуулах ёстой байсан Японы сагсан бөмбөгийн холбоо тэмцээн зохиох болон тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Тиймээс ААШТ-нд багтаагүй багуудаас хамгийн өндөр чансаатай байгаа Хонконг, Монголын багуудыг хооронд нь тоглуулж ялсан баг нь тэмцээний Б хэсэгт багтан өрсөлдөх аж. Тэгэхээр Хонгонгийн багийг хожвол Манай улмын баг тамирчид түүхэндээ анх удаа FIBA-ийн ААШТ-д оролцох эрхтэй болох нь ээ.
FIBA-ийн Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жилд нэг удаа зохиогддог юм.
Д.Тамир