Эмчид үзүүлэлгүй өнгөрч болохгүй 6 өвдөлт

1435707087559326cf18484Заримдаа бид гэнэт хүчтэй өвдөхийг тэвчин тоолгүй өнгөрөөчихдөг. Гэвч таны бие аюулт өвчний анхны шинж тэмдгийг танд мэдэгдсэн байж болох юм. Эдгээр 6 өвдөлтийг эмчид үзүүлэлгүй өнгөрч огт болохгүй заавал оношлуулах хэрэгтэй.

1. Хэвлий хүчтэй өвдөх

Хэвлийгээр өвдөх цөс, нойр булчирхай, ходоод шархлаа, гэдэсний бөглөрөл, тэр ч бүү хэл үхэлд хүргэж болзошгүй мухар олгой ч байж магадгүй.
2. Цээж өвдөх

Цээж хавиар өвдөх нь уушигны өвчний шинж байж болно. Та амьсгалахгүйгээр хэдэн минут амьд явж чадах вэ заавал эмчид хандаарай.
3. Толгой хүчтэй өвдөх

Энэ бол хамгийн түгээмэл тэсч өнгөрүүлдэг өвчин. Толгой хүчтэй өвдөх нь тархины судасны бүдүүрэл байж болзошгүй. Энэ таны тархийг хэдхэн минутын дотор л гэмтээж болно. Заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.
4. Хөлийн хуруу нуруугаар өвдөх

Хөлийн хуруу, нуруугаар өвдвөл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Нурууны мэдрэлийн судас дискэнд хавчуулагдсан байж болзошгүй. Тоохгүй өнгөрвөл насны өвчин болно.
5. Хүйс татаж өвдөх

Хүйсний нүхний хавиар татаж өвдөж байвал мухар олгой байх магадлал өндөр. Мухар олгой ургасан тохиолдолд дотор муухайрч, бөөлжих, өтгөн хатуурах, суулгах, халуурах гэх мэт шинж илэрдэг. Дотроо хагарсан тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй.
6. Гуя, тойг, шагай огцом хөдлөхөд өвдөх

Гуя, тойг, шагай огцом хөдлөхөд өвдөх, нэг талын хөл хавдах нь гүнийн венийн тромбоз ба тромбофлебит буюу венийн судасны буцах урсгалын бөглөрөл, судасны ханын үрэвсэл байж магадгүй. Энэ өвчин нь зүрхний шигдээс, тархинд цус харвалт өгдөг. Эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …