Чингэлтэй дүүрэг дэх газарт орсон иргэдэд 228 сая төгрөгийн нөхөн олговор олгоно

f6759832539886dd23520a3e2fe06ef9Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/564 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ – ын  2013 оны “Бага сургуулийн барилгын байршил тогтоох тухай”  9/35 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.

Хавсралтаар баталсан иргэний өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 228 сая 604 мянган төгрөгийг нийслэлийн ИТХ –ын 2014 оны 22/34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан нөхөх олговрын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …