Ордуудын 7-р сарын зурхай: Энэ сард таны хувьд хэрхэн өнгөрөх бол…

downloadХонь

2015 оны 7-р сар Хониныхныг өдрийн бодол, шөнийн зүүдэнд умбуулахаар шийджээ. Хонины ордны удирдагч Ангараг гариг эмзэг мэдрэмтгий Мэлхийн ордонд орж, Ангараг болон Сугар гаригууд чамд өгөөмөр хандсанаар сэтгэл чинь үргэлж хөөрлийн байдалд нисэх ба зүрх чинь хайр халамжинд тэмүүлэх болно. Хонины ордныхонд шинэ харилцаа, гээсэн хайраа эргүүлэн олох, эргэж нийлэх, гэрлэх санал авах зэрэг амьдралын маш чухал мөч ч тохиох магадлал өндөр байна. Гэхдээ зарим хүлээгээгүй үйл явдлууд ч болвол бүү гайхаарай. Романтик хүслээ үл тоомсорлон зарим үед урагшаа харан эгц шулуун алхах хэрэгтэй болно.
7-р сард Хонины ордныхон ажил мэргэжлийн ахиц, амбиц хөөхөөс илүү мөнгө санхүү, хувийн амьдрал, гэр бүлдээ илүү их анхаарал хандуулах төлөвтэй. Гэхдээ л өмнө нь бодож төлөвлөсөн байсан зорилтууддаа хүрэх болно. Эрч хүчээр дүүрэн, гэрэл цацарсан Нар нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл хэргийг ивээнэ. Түүнчлэн хөдөө аж ахуй, барилга байгууламж, үүх түүхтэй холбоотой үйлсийг ч эергээр тэтгэнэ. Уран бүтээлч, спортын, сурталчилгааны ажлуудад амжилт олох нь гарцаагүй. Санхүүгийн талаас 7-р сар тун үр бүтээлтэй өнгөрөх бөгөөд үүнийг дагаад эрсдэл ч өндөрсөх магадлалтай. Бие тэнхээ мэдэгдэхүйц сайн байна. Сүүлийн 10 хоногт ялангуяа хамгийн эрч хүчтэй байх болно. Зугаалга, аялалд таатай. Эмэгтэйчүүд жирэмслэх магадлал өндөртэй. 7-р сарыг гэр бүлийнхээ хувьд ямар нэг ач тустай зүйлийг хийж өнгөрүүлээрэй.

Үхэр

Хайр сэтгэлийн хувьд цөөнгүй асуудал тулгарч мэдэх ч удаан үргэлжлэхгүй. Тэр тусмаа сарын эхэн үед аль болох хайртдаа буулт хийхийг илүүд үзээрэй. Мөн түргэн бухимдахаас татгалз. Хэн нэгний алдааг олж тулгах гэсэн үйлдэл тийм ч зөв сонголт болохгүй л болов уу. Сарын дундаас хойш тийм ч их асуудал үүсэхгүй учир амар тайван байж болно. Энэ үед гэр бүлдээ аль болох их цаг гаргаж өөртөө цөөн хэдэн өдрийн амралт өгөөрэй. Ажлын хувьд Үхрийнхэн тун завгүй байх нь ээ. Маш их гадуур явж, маш их хүнтэй харилцаж, маш их шинэ санаа гаргаж, маш их ажил бүтээнэ. Зорьж эхлүүлсэн л бол яаж ч байсан эцсийг нь үзэхээр хатуу байр суурьтай байгаарай. Мөн ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэхээр шийдсэн л бол аль болох ухарч буцахгүй байх нь чухал шүү.Ганцаар ажиллахаас илүү биш баг хамт олноор байж байж амжилт олох учраас бусдын туслах саналыг таатайгаар хүлээн аваарай. Харин шийдвэр гаргахдаа яарч болохгүй ба эрсдлийг сайтар тооц. Төлөвлөгөөгөө сайн гаргаж л чадвал чамд төдийлөн асуудал учрахгүй. Үл хөдлөх хөрөнгө, удам дамжих эд зүйлсийн хувьд бүх аз Үхрийнхэний талд байгааг бүү мартаарай. Энэ сард хөрөнгө санхүүгийн хувьд тун азтай байх бөгөөд хэрэглээгээ сайн хянахыг зөвлөе. Эрүүл мэнддээ санаа зовних том асуудал байхгүй хэмээн одод шивнэж байна. Харин дархлаагаа сайжруулж, биеэ чийрэгжүүлэн, тогтмол хөдөлгөөнтэй байхыг бүү орхигдуулаарай.

Ихэр

Хайр дурлалын Сугар гариг Ихрийн ордны хосуудын харилцааг захирагч Бархасбадь гаригийг тойрон эргэх болно. Тиймээс айлчлан ирж буй сард догдлол, хайр дурлалын адал явдлаар дүүрэн байх бололтой. Мөн хэрвээ чи Сугар гаригийг хайр дурлалын харилцаанаас гадна дур тачаал оргилсон сексийн харилцааг ч удирддаг гэдгийг мэддэг бол цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ихрийн ордныхоныг нэлээд халуун бүр гал халуун шөнүүд хүлээж байна.Ганц биечүүд шинэ хүнтэй танилцана эсвэл өнгөрсөн цаг үед хайрлаж байсан хүнтэйгээ эргэн холбогдож магадгүй юм. Гудмаар хамтдаа алхаж, хоорондоо захиа бичилцэж дотноссоор нэг л мэдэхэд чиний зүрх сэтгэлд хайр дурлалын оч үсрэх болно. Ийм учраас л энэ шинэ сард халуун дотно энхрий үгс, дур булаам тачаангуй төрх, сэтгэл хөдөлгөсөн хайр дурлал гээд бүх зүйл зөвхөн чинийх байх нь. Ихрийн ордныхон 7 сарыг ерөнхийдөө бүрэн эрх чөлөө, аз хийморь гэж бодоход л хангалттай. Учир нь хайр дурлалаас гадна ажил хэргийн харилцаанд хүртэл одтой байж өөрийнхөө жинхэнэ ур чадварыг гаргаж гэрэлтэх нь. Чиний хурд, авхаалж самбаа, бүтээлч зан чанар мөн бэлэг болж ирсэн харилцааны арга барил чинь гээд чиний гэсэн бүх зүйл чамайг гэрэлтүүлнэ. Мөн энэ сар суралцах, загвар дизайн гаргах, нягтлан бодох бүртгэл эсвэл орчуулга, ямар нэг бичвэрийн ажил, илтгэл тавих, мэдээлэл дамжуулж бас хүлээн авах зэрэгтэй холбоотой ажил хэрэгт тохирсон тааламжтай үе байх болно. Тэр тусмаа оюуны бүтээлч байдалд чинь хязгаар үгүй. Юу ч чиний өөдрөг байдлыг хязгаарлаж чадахгүй. Учир нь Ихрийн ордыг захирагч Буд гариг Нар болон Ангараг гаригт ойртон очсон ба физикийн хуулиар асар их соронзон орон үүсч чамд маш их эрчим хүчийг илгээж байгаа юм. Түүнээс гадна чи чухал ажил хэргийн үүргийг амжилттай хийж гүйцэтгэх ба мэргэжлийн түвшинд шинээр хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломж гарч ирнэ. Санхүүгийн хувьд тун хөдөлгөөнтэй сар байх болно. Асар их мөнгө, ашигтай хөрөнгө оруулалт, чиний гайхалтай санаа, шийдэл хичээл зүтгэлийг чинь бүр ч илүү үр ашигтай болгоно. Гэхдээ мөнгөний тал дээр хүмүүс үргэлж эрсдэлтэй зөрчил үүсгэж байдаг гэдгийг санаарай.

Мэлхий

Энэ сард Мэлхийнхэн Ангараг гаригийн нөлөөгөөр сэтгэл хөдлөл ихтэй байж, хүсэл тачаал оргилох болно. Зүгээр ч үгүй шинэхэн романс, эротик туршлага чамайг хүлээж байна. Хостой Мэлхийнүүдийн хувьд харилцаагаа шинэ түвшинд гаргаж, бие биедээ илүү ихээр татагдана. Шинэхэн гишүүний сураг дуулдах нь ч тийм хол биш. Харин ганц биечүүд энэ сард өөрийнхөөрөө, өөртөө итгэлтэй байж чадвал тогтвортой харилцааны эхний алхам тавигдана. Ерөнхийдөө энэ сар санаандгүй сайхан зүйлсээр дүүрэн байна. Гэхдээ тэвчээргүй зан, бодлогогүй үйлдлээсээ болж асуудалд орж мэднэ шүү.
Энэ сард ажил албан тушаалын талбарт аврагч чин санаачлагатай, уян хатан чанар юм. Мөн Нар болон Ангараг гаригийн нөлөөгөөр ахиж дэвших хүсэл урьд өмнөхөөсөө илүүтэйгээр чамайг хөдөлгөнө. Өөрийгөө улам чадавхижуулж сорихыг хүссэнээр бусдын анхаарлын төвд байх болно. Буд гариг ч мөн өөрийгөө дайчилж, хэрэгтэй холбоогоо үүсгэхэд чинь тусална. Аливаа зүйлийг хүний биш өөрийн хүсэлд нийцүүлж хийгээрэй хэмээн од эрхэс зөвлөж байна. Гайхалтай шинэ санаа олж, өөрийнхөө хүч чадалд итгэснээр саад бэрхшээл, зөрчил маргаанаас огт айхгүй байж чадна. Энэ сарын ажлын талбар дээрх амжилт чинь эхний хорь хоногт болж өнгөрөх болохоор бэлэн байгаарай. Санхүүгийн хувьд энэ сар чамд тун өгөөмөр байж тооцоолоогүй орлого ч орж ирэх болно. Харин сарын турш бие болоод сэтгэл санаа эерэг эрч хүчээр дүүрэн байж, санаа зовох асуудал төдийлөн гарахгүй. Гэхдээ хайнга зангаас чинь болж сэтгэл санааг чинь зовоох зүйл гарч мэдэх болохоор сэтгэл хөдлөлөө барьж, ухаантай байгаарай. Эмэгтэйчүүд буюу бэлгийн эрүүл мэнд тал дээрээ анхаараарай.

Арслан

Арслангийн ордны хайр дурлал, хүсэл тачаалын гариг Бархасбадь бүтэн жилийн турш чиний дэргэдээс холдсонгүй. Түүний нөлөөгөөр чи хайр халамжийг алхам тутамдаа хүсч, мэдрэмжээ илэрхийлэх тал дээр маш нээлттэй байсаар байгаа. Сугар гариг ч бас чамайг үргэлж түшиж байгаа учраас чиний зүрх энэ 7 сарын турш хөдөлмөрлөх бололтой. Зуны энэ өдрүүдэд чи хүнд шалтгаангүйгээр дурлаж, хоёулахнаа зэлүүд эсвэл өвөрмөц газар луу аялалаар явж, бие биенээ хүсэн тэмүүлэх мөчүүд олон тохионо. Гагцхүү, урьд нь болж байсан үйл явдал маргааны сэдэв болж мэднэ. Бархасбадь, Сугар гаригийн хослол зөвхөн хайр дурлал ч биш ажил мэргэжлийн тал дээр ч Арслангийн ордныхонд тус болно. Бараг л бүх талбарт чамд боломж байна. Нөхцөл байдал ашигтайгаар эргэх юм уу ойр дотныхны тусламжтайгаар чи нэг их хичээл зүтгэл гаргалгүйгээр олон зүйлийг бүтээж чадна. 7-р сар чиний хувьд аливаад дүгнэлт хийж, дараа дараагийн саруудынхаа стратегийг боловсруулах үе гэж хэлж болно. Эсвэл бүр эсрэгээрээ амьдралаас таашаал авч хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэн нарлаг зуныг мэдрэн өнгөрүүлж ч магад. 7-р сарын сүүлийн 10 хоногт мөнгөний урсгал чам руу чиглэж байна. Эрч хүчтэй, өөдрөг зан чинь илэрч бүхэлдээ оюун санаа чинь баяр жаргалаар дүүрэн байна. Гэвч эрүүл мэндийн тал дээр бүх зүйл сайн байна гэж найдалтгүй. Халдварын, үрэвслийн шинжтэй өвчнөөс болж бие таагүй болно. Эцэст нь хэлэхэд, бүх хүн сайхан сэтгэлтэй байна гэж итгэж болох ч мэдээтэй байхад илүүдэхгүй!

Охин

Охиныхон 7 сарын сүүлээр өсвөр насны охин шиг сэтгэл гэгэлзүүлэх болзоонд явах болно. Харилцаагаа зөн совингоороо шийд. Ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бол бусдын үгээр үүнийгээ өөрчлөх гэж яарах хэрэггүй л болов уу. Чин сэтгэлийн хөдөлмөр, хайртай хүнээ гэсэн хичээл зүтгэл чинь хэзээ ч анзаарагдахгүй үлдэхгүй. Хосууд харилцаагаа дараагийн түвшинд авчрах тал дээр ярилцаарай. Шинэхэн гэр бүлүүд гишүүнийхээ тоог нэмэх таатай мэдээ сонсоно. Хайртай хүнийхээ эрх чөлөөг хаах зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Учир нь Охины ордныхон атгах тусам асгарах элс адил хүнтэй гэр бүл болох нь их учраас ийм харилцааг тордох нь илүү зөв сонголт болно. Охиныхны нийгмийн хүрээлэл энэ сард маш завгүй байна. Ажил гэхээсээ илүү нийгмийн олон төрлийн, ижил сонирхолтой хүмүүсийн бүлгэмийн ажилд их оролцох бололтой. Ажилдаа хэт их анхаарлаа хандуулахаас илүү дээрх сонирхлын ажлууд, сонирхолтой аялал, хурал зөвлөгөөн, нийтийн уулзалт зэрэгт түлхүү оролцоорой. Чамд шинэ боломж олгохыг хүсэгчид багагүй байгаа тул хаана ч явсан бай өөрийнхөө хийж чадах дээд хэмжээгээр бүхнийг хийгээрэй. Удаан хугацаагаар хамтран ажилласан эсвэл найзалж нөхөрлөсөн хэн нэгнийг гомдоож болзошгүй учир үг үйлдэлдээ хянамгай хандаарай. Энэ сарын хувьд Охиныхон харилцаа холбоо болон шинэ санаа гаргах ажил дээрээ мөн адил их анхаарал тавих нь чухал. Зарим асуудалд хамт олондоо бус зөвхөн өөртөө найдсан нь илүү найдвартай байх болов уу. Мөнгө санхүүгийн хувьд хэт их нэмэгдэх зүйл байхгүй ч огтхон ч буурахгүй.
Эрүүл мэндийн хувьд Охиныхон шинэхэн шөл уусан аятай эрч хүчээр дүүрэн, өвдөх зовних зүйлгүй байх болно. Мөн сэтгэл санааны хувьд ч гэсэн урамтай, зоригтой, өөдрөг байх нь ээ. Аль болох өөртөө унтаж амрах цаг гаргаж чадаж л байвал бусдаар огтхон ч асуудалгүй.

Жинлүүр

7 дугаар сард Жинлүүрийн ордны хайр дурлалын харилцаанд Ангараг гариг байрших ба тийм ч таатай нөхцөл байдал үүсэхгүй бололтой. Мөн энэ үед Тэнгэрийн ван болон Дэлхйи ван нарын талаас дарамт үзүүлж эхэлнэ. Энэ бүх тохиргоо нь сорилт, бэрхшээл, бухимдал тэр ч байтугай зөрчил хүртэл үүсгэж магадгүй. Чиний нүдний өмнө бүх зүйл илүү нарийн тодорхой харагдах болно. Онцгой үйл явдал, гэнэтийн тохиолдол чиний нэр хүндэд хор хохирол учруулж болзошгүй юм. Хостой Жинлүүрүүдийн хувьд энэ сард том өөрчлөлт хүлээгээд хэрэггүй. Харин бие давхар бүсгүйчүүд хайр халамжийг мэдэрч, сарын турш инээмсэглэх болно.
Жинлүүрийн ордныхны сэтгэл хөдлөл нь ажил хэргийн хамтрагчид болон мэргэжилтэй нь холбоотой тойрон хүрээлэгчдээс хамаарна. Чиний хувийн мэдрэмж ажил хэргийн сонголтонд чинь нөлөөлж магадгүй. Дотны хамтын ажиллагаанд чинь томоохон өөрчлөлт гарах ба түнш чинь чамд маш том дэмжлэг үзүүлнэ эсвэл эсэргүүцэж байдал хүндрэхийг ч үгүйсгэхгүй. Ажил албан тушаалын талбар дахь амьдрал чинь туйлын завгүй өнгөрөх нь. Нар болон Ангараг гариг ажил хэргийн харилцааг чинь зохицуулах ба шийдвэрлэх шаардлагатай олон ажлууд овоорох хандлагатай. Энэ сарын хамгийн онцгой зүйл бол чиний олон нийтийн дунд алдарших нэр хүнд юм. Хүмүүс чиний шинэхэн төслийг дэмжиж, өөрийнхөө эргэн тойрноос чи өөрт хэрэгтэй хүмүүсийг цуглуулж чадна. Хэрвээ санхүүгийн асуудалдаа санаа зовж байгаа бол бүх зүйл сайн сайхан болно гэдгийг дуулгая. Эрүүл мэндийн хувьд сэтгэлзүйн дарамт ихтэй байх нь. Чи маш нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх ёстой ч гэлээ чиний хүч чадалд хязгаар бий гэдгийг санах хэрэгтэй. Сарын сүүлийн 10 хоногт эрүүл мэнддээ онцгой анхаарч, хяналттай бай. Амьдралаа илүү сайхан болгохын тулд эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай!

Хилэнц

Сугар, Бархасбадь гаригууд Хилэнцийнхний хайр дурлалын харилцааг энэ сард гийгүүлэх нь. Үүний нөлөөгөөр зарим нэг нууцхан хүслүүд чинь биелнэ. Хостой Хилэнцүүд хайртдаа бие сэтгэлээрээ татагдаж, түүндээ гэнэтийн бэлэг барихыг хүснэ. Гэхдээ хэтэрхий өөрийнхөөрөө загнаж түүнийгээ залхаачих вий гэдэгт анхаараарай. Мөн энэ сард шинэхэн болзож байгаа залуус харилцаагаа албан ёсны болгоход тохиромжтой. Чамд хайртай хэн нэгнийг өөрийн зорилгын төлөө ашиглаж болохгүй шүү. Эцсийн эцэст чи энэ үйлдэлдээ харамсах болно гэдгийг сануулъя. Ойр дотныхонтойгоо харилцаагаа бэхжүүлэхэд анхаараарай. 7 сар Хилэнцийнхний ажил хэргийг оргилд нь хүргэх болно. Мөн л Сугар, Бархасбадь гаригууд энэ талбарт гэрлээ тусгах нь. Шинэ боломж, дээд албан тушаалтны дэмжлэг, амжилт, нэр хүнд чамайг л чиглэнэ. Энэ нь чамайг анхаарлын төвд авчирч, нийгэм дэх байр суурийг чинь дээшлүүлэх болохоор өөрийгөө хөгжүүлэхээ хойш тавьж болохгүй. Үүнийг дагаад олон нийтийн арга хэмжээ, хурал, чуулган, үдэшлэг, цэнгүүнд оролцох шаардлагууд ундарч танилын хүрээ чинь ч өргөснө. Нэг үгээр хэлэхэд ажил болоод хайр дурлалын гялалзсан сар ирж байна. Харин эрүүл мэнддээ сайн анхаараарай. Халдварт өвчин тусч, дархлаа чинь муу байх хандлагатай байгаагаас гадна чамайг бусад зүйл дээр ивээгээд байсан Сугар, Бархасбадь гаригуудын байрлал Тэнгэрийн ван, Далайн ван гаригуудтай харшилдсанаар санаандгүй бэртэж гэмтэх магадлалтай байна. Тиймээс амь насанд халтай, эрсдэлтэй зүйл аль болох битгий хийгээрэй.

Нум

7-р сарын эхний 20 хоног маш романтик үе тохиож байна. Учир нь хайр дурлалын Сугар гариг Нумын ордны захирагч гаригтай ойртож таарч байгаатай холбоотой. Тиймээс чиний сэрэл амархан хөдөлж, хайртыгаа өдөөн хатгахдаа гаргууд байх болно. Чи ганцаараа байхаас зайлсхийж, олонтойгоо, найзуудтайгаа бужигнаж явахыг илүүд үзнэ. Мөн байгаа бүхнээ түүнтэйгээ хуваалцаж, цаг мөч тутамд л хамт байхыг хүсэх нь. Амьдралыг харах өнцөг, үнэт зүйл, үзэл бодлынхоо талаар чамтай сайхан яриа өрнүүлж чадах хүмүүст татагдана. 7-р сард хайрттайгаа цуг аялалаар явах, хол байдаг хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болох, үгүй бол сэтгэл хөдөлгөм аялалд ганцаараа явах бололтой. Нөгөө талаас чи харилцаагаа гүн шинжилж, нарийн ширийн зүйлсэд ч дүгнэлт хийх болно.
Нумын ордныхон энэ сард мөнгөний төлөө маш их цаг хугацаа, анхаарлаа зарцуулах болно. Чи шинэ бизнес болон мөнгөтэй холбоотой үйл хэргүүдийг сонирхон судалж, хамтын ажиллагаанаас ашиг олох, өв хөрөнгө өвлөх, ивээн тэтгэлэг авах, хөрөнгө босгох, зээл авах зэрэг ажлуудад оролцоно. Шийдвэр, санаачлагууд ч энэ чиглэл рүү л аяндаа төвлөрөх болно. Бизнес, банк, даатгал болон бусад мөнгөтэй холбоотой салбарууд Нумынхны хувьд маш чухал байр суурь эзлэх бололтой. Тооцоолон бодох, нягтлах, хөрөнгө оруулах, зээлээ төлөх зэрэг ажлуудыг хийх бөгөөд ямар нэг эрсдэлтэй зүйлээс холуур байхгүй бол нөхцөл байдал эвгүйхэн байгааг сануулъя. Холын зайны хамтын ажиллагаанд од гийх бөгөөд олон нийтийн мэдээлэл, соёл, боловсрол, харилцаа холбооны салбарт амжилт олно. Чи өөдлөх тойрогт орсон байна. Нумынхны сэтгэл хөдлөл эхний хорь хоногт тогтворгүй байна. Цоглог, эрч хүчтэй байдал ууртай, захирангуй байдалтай холилдох бөгөөд жижиг сажиг зүйлд ч их санаа зовох бололтой. Бие махбодийн т

Матар

Матрынхан энэ сарын туршид хайр дурлалын бурханд оногдов уу гэлтэй л олны анхаарлын төвд байх нь бололтой. Олон таатай үйл явдал, чамайг л гэсэн хүн гарч ирэх учраас аль болох хуучин өнгөрсөн бүхэнтэй холбогдож, эргэж буцахгүй байхыг зөвлөе. Шинэ харилцаа, шинэ найз нөхөд, шинэ гэсэн бүхнээс бүү татгалз. Нар ээсэн зуны улирал чамд тун ээлтэй байх учраас бага зэргийн эрсдлээс айх хэрэггүй. Өөрийн гаргасан шийдвэртээ үнэнч байж, бусдын худал үгэнд хууртахаас болгоомжил. Ямар нэгэн асуудал тулгарвал тухайн хүний тайлбарыг чих тавин чагнаарай. Мөн өөрөө яриаг эхлүүлж, асуудлыг шийдэх саналаа гаргах нь чухал. Энэ сард хайр дурлал, үерхэл нөхөрлөл, гэр бүлийн харилцаанд чинь од эрхсээс өгөх зөвлөгөө бол тэвчээртэй байж, маш ихээр ярилцах хэрэгтэй шүү. Өнгөрсөн сарын туршид хичээнгүй ажилласан Матрууд энэ сард амралтын байдалтай байх бололтой. Өөртөө их ачаалал өгч, ядрахаас болгоомжил. 7 сарын 25-ны өдрийг хүртэл өөрийн биеийн амар тайвныг эрхэмлээрэй. Санхүүгийн бага зэрэг асуудал тулгарч магадгүй ч сарын дунд гэхэд шийдэгдэх учраас төдийлөн санаа зовних хэрэггүй. 2015 оны 7 сараас дундаас 10 сар хүртэлх хугацаа бол чиний азын улирал гэж хэлж болно. Тиймээс хамгийн их итгэл найдвар тавьж байгаа, хамгийн удаан хүлээж, тохиромжтой цагийг хүлээж байсан ажлаа энэ үед багтааж амжуулаарай. Ер нь сарын сүүлээр эрч хүч, урам зоригоор дүүрэн байх болно. Албан тушаал дэвших санал ирэх ч хүсч байгаа хамгийн чухал зүйл чинь юу вэ гэдгийг сайн бодож байж шийдээ гаргаарай. Эрүүл мэнд тийм ч сайн байхгүй. Чи хэр хурдан арга хэмжээ авч чадна, тэр хэмжээгээр эрүүл мэнд чинь тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэр биедээ анхаарал халамж тавих тусам энэ төрлийн асуудал бага гарна гэсэн үг. Аль болох чамайг стрессдүүлдэг зүйлээс хол байсан нь зөв сонголт байх болно.

Хумх

Сугар, Бархасбадь гаригууд Хумхын ордны хосуудын харилцааг удирдах ба энэ ордныхон гэнэтийн романтик санал болоод хайр дурлалын адал явдлаар элбэг байх нь. Гэрлэсэн хосуудын харилцаа илүү сайн сайхан байж урам зориг дүүрэн, итгэл найдвараар бадамлах болно. Харин ганц бие Хумхын ордныхон тогтвортой харилцаа үүсгэх боломж бүрдэнэ. Од эрхэс чамд Сугар гариг тун удахгүй буцахыг сануулж байна. Хэрвээ хайр дурлалтай холбоотой ямар нэг асуудал байгаа бол тэрийг аль болох хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Харин ажил хэргийн хувьд шинэ сард их л хөдөлгөөнтэй завгүй байх нь. Учир нь Нар, Буд, Ангараг гаригууд хамтдаа Хумхын ордны ажил хэргийн харилцааг ивээх аж. Ангараг гариг чамайг илүү хурдан ажиллахыг шаардах ба энэ нь үр дүнгээ ч өгнө. Харин Нар чамд эрх мэдэл бие даах чадварыг олгохоос гадна чамайг олны анхаарлын төвд авч ирнэ.Буд гариг оюун ухаан, харилцааны ур чадварыг чинь хурцалж өгнө. Мэдээж энэ бүхэн чамд ашигтай. Энэ сард гэрээ хэлцэл болон хамтын ажиллагаанд анхаарвал илүү үр ашигтай. Үнэн хэрэгтээ Хумхын ордныхонд түншлэл, хамтын ажиллагаа л санхүүгийн хамгийн таатай боломжуудыг өгч байгааг чи ойлгоно. Ангараг гаригийн нөлөөгөөр эрүүл мэнд чинь тогтворгүй байх учраас биеэ үл тоомсорлож огтхон ч болохгүй шүү. Багахан осол, цус алдалт, халдварт өвчин, үрэвсэлийн шинж тэмдэг эхэндээ жижигхэн байх хэдий ч хүндэрч магадгүй. Нөгөө талаас энэ сард эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэж өөртөө бүрэн анхаарал тавихад тохиромжтой.Шинэ найзуудтай болж шинэ хүмүүстэй танилцаж илүү нийтэч байгаарай!

Загас

Загаснууд хуял тачаалаа барьж дийлэхгүй нь бололтой. Нар, Бархасбадь, Буд гаригууд Загасны ордод зэрэг ирж байрласнаар сэтгэл хөдөл, хүсэл тачаалаа барьж “хүлэхэд” хэцүү байх болно. Тийм болохоор энэ сард хостой Загаснуудын тархи зүрх хоёр хайртаар нь л дүүрнэ. Бархасбадь гариг тачаангуй төрхийг чинь тэтгэж, адал явдлыг урин дуудна. Нар чамайг бусдаас онцгойруулж, Буд гариг шинэхэн баяр баясал, инээмсэглэх зүйлсийг бэлдсэн байна. Ганц биечүүд өөртөө итгэлтэй байж, таалагдсан залуутайгаа харилцаа тогтоох анхны алхамыг ч хийж мэднэ. Гадаад төрхөндөө өмнөхөөсөө илүү анхаарал хандуулж, эмэгтэй хүн гэдгээ мэдрэх болно. Хуучин хайрт амьдралд чинь эргэн орж ирж магадгүй ба өмнө гаргасан шийдвэртээ үнэнч байхыг од эрхэс сануулж байна. Харин ажлын талбар дээр идэвх, санаачлагатай ажиллах үе ирж байна. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандаж, хамгийн сайн үр дүн гаргахыг хичээгээрэй. Бүх зүйлд бүтээлч хандаж, шинэлэг байхад чинь Нар чамд тусална. Чиний зохион байгуулалтанд нь оролцож байгаа соёл нийгмийн арга хэмжээ амжилттай байж шинэ боломжуудыг чамд нээж өгнө. Удаан зүтгэсэн ажил чинь бүтсэнээр өсөх хандлагатай. Гэхдээ яг одооноос ирэх сарын гол зорилго, үнэт зүйлсийг тодорхойлох хэрэгтэй шүү. Ингэхдээ сэтгэл хөдлөлдөө авталгүй бодит боломжуудаа сайтар тооцоолхыг зөвлөе. Хамтран ажиллагч түнштэйгээ харилцах харилцаанд чинь асуудал үүсч мэдэх ч амархан шийдэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаарах анхаарлаа огтхон ч сулруулж болохгүй шүү. Ялангуяа дотор, шүд, эмэгтэйчүүд талд илүү анхаарах хэрэгтэй. Ялангуяа бие давхар бүсгүйчүүд сайн гам барьж, өөрийгөө тордоорой. Харин сэтгэл санааны хувьд өөртөө хэт их дарамт өгөхгүй байж чадвал асуудалгүй.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …