ММСУХ-оос эрлийз адууг ялгах журмын талаар хүсэлт явуулжээ

91b6a66c88f275a0originalММСУХ-ноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хурдан морины уралдааны эрлийз монгол адууг ялгах журмын талаар саналаа хүргүүлжээ.

Монголын морин спорт, уяачдын холбооноос хурдан морины уралдааны хөгжлийн чиг хандлага, уяачдын хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх зорилгоор 2011 оноос эхлэн эрлийз монгол адууг ялган уралдуулж ирсэн.

Харин Их Монгол Улс байгуулсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд эрлийз монгол адууг ялгахдаа сэрвээний өндрийг баримтлахаар журамласан нь ММСУХ-ны баримталж буй бодлого, уяачдын дийлэнхийн эрх ашигтай зөрчилдөж байгаа аж. Мөн тус холбооны нэр дээр олон тооны уяачдаас санал, хүсэлт ихээр иржээ.

Иймд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдоос Монгол Улсын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх болон хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар нарт эрлийз монгол адууг ялгах журмандаа сэрвээний өндрийг хэмжихийн сацуу гадна хэв шинж, үүлдэрлэг байдлыг харгалзан ялгахаар тусгахыг хүссэн албан бичгийг явуулсан байна.11694309_444553012383022_691861355_n-340x480

Т.АЮУ

Эх сурвалж: http://www.ontslokh.mn/

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …