Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур – 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой.
Энэ жилийн наадмаар нийт 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн 2, хамгийн амттай хуушуур хийсэн 2, хамгийн цэмцгэр асартай 2, нийт 6 номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнана. Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдэд шагналыг нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн Засаг дарга нар Хүй долоон худагт тусгайлан бэлтгэсэн талбайд 07 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тусгайлан бэлтгэсэн талбайд 07 дугаар сарын 12-ны өдрийн 13.00 цагт тус тус гардуулна.
Фестивалийн хүрээнд наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газрууд “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг 20 наадамчдад гардуулна. Мөн батлагдсан хөтөлбөрийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулах юм.
Наадамчдын дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авах бөгөөд “Хамгийн амттай хуушуур”, “Хэн олон хуушуур идэх вэ”, “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, “Хамгийн том хуушуур”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ”, “Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ”,“Би хуушуурыг хамгийн хурдан чимхэж чадна” тэмцээнүүдийг зохион байгуулна. Мөн дүүрэг бүрийн наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газрууд наадамчдад зориулан танилцуулга, ая дууны мэндчилгээ явуулж чөлөөт үзүүлбэрүүд үзүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …