Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар анх удаагаа Тэргvvн байр”, “Алтан медаль” хүртэж эх орныхоо нэрийг цуурайтууллаа.
Тэрээр баярт үйл явдлаа хуваалцан цахим хуудаснаа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Vнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргvvн байр, Алтан медалтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нехед анддаа болон бvгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцход нэн чухал асуудал бол менге санхvv. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг ДДДДД аварга А.Сvхбат ахдаа, “Эх нутгийн иргэн” ТББ тэргvvн УИХ-ын дэд дарга , М.Энхболд ахдаа мен CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бvрэлдхvvндээ, Улан-Удын театрыхандаа дахин дахин талархаж байна” хэмээн бичжээ.
эх сурвалж: undesten.mn